ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Сургалт хийж батламж гардуулав

2017-04-13

Сумын ИТХ, ЗДТГ-аас гаргасан удирдамжийн хүрээнд багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нарын ажлын эрх, үүргийг чадавхижуулах сургалтыг 2017 оны 04-р сарын 12-ны өдөр хийж 8 цагийн хөтөлбөрт сургалтыг явуулав. Сургалтыг сумын ИТХ-ын ажлын алба болон ЗДТГ-ын дарга, мэргэжилтнүүд болон Боловсрол, ЭМ-ийн байгууллагууд багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нарт хамаарах ажил үүргийн чиглэлээр хийв:

ü  Захиргааны Ерөнхий хууль

ü  ЗЗНДНТУ-ын тухай хуулиар багийн Засаг дарга, багийн ИНХ-ын даргад хамаарах эрх, үүрэг

ü  Иргэний цэргийн үүрэг, Гамшгаас урьчилан сэргийлэх үйл ажиллагаа

ü  Боловсролын үйлчилгээ болон СӨБ үзүүлэх үйлчилгээ

ü  Төрөөс үзүүлэх ЭМ-ийн үйлчилгээ, хөтөлбөрийн хэрэгжилт

ü  Байгаль орчны хамгаалал

ü  Архив, албан хэрэг хөтлөлт

ü  Мал эмнэлэг, үржлийн тасгийн ажил үйлчилгээ

ü  Иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээ

ü  Санхүүгийн баримт хөтлөх

ü  Статистикийн мэдээ, судалгаа гаргах

ü  Хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ

ü  Иргэний бүртгэл мэдээлэл

ü  Хууль, эрх зүй /холбогдох хууль, тогтоол, журам/

Сургалтын дараа сумын Засаг дарга Б.Баттулга шинээр сонгогдож батламжлагдсан багийн Засаг дарга нартай сонгуулийн хугацаанд хамтран ажиллах “БАТЛАМЖ” гардуулж, 2017 онд хамтран ажиллах Бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ байгуулав.  

Хурлын Ажлын алба.

сургалтын явцаас


Сумын Засаг дарга Б.Баттулга багийн Засаг дарга нарт БАТЛАМЖ гардуулав

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%