ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчид хуралдав

2017-04-13

Тэргүүлэгчид хуралдав

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны графикт хурал 4-р сарын 12-ны өдөр 85,7 хувийн ирцтэй хуралдаж:

1.    Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай.

2.    Сум Хөгжүүлэх сангийн ЖДҮ-ийн төслийн зээлийн сонгон шалгаруулалтын ажлыг эрчимжүүлж эхлүүлэх тухай.

3.    Малчдын амьжиргааг дэмжих дэд хөтөлбөрийн Зээлийн сангаас зээл олгох ажлыг эхлүүлэх тухай.

4.    “Мэнэн Агро” ХХК-ын тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа 1500 га талбайд хяналт хийх, газрын хэвлий хөндөж Улзын голоос ус татахаар байгуулсан байгууламжийн асуудлын тухай.

5.    “Ирвэс Интертрейд” ХХК-ын жонш олборлолтын ажлын зөрчлийг арилгуулах тухай гэсэн асуудлыг тус тус хэлэлцээд:

-       Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

-       СХС-аас 2017 онд ЖДҮ-ийн төслийн санхүүжилтэнд зарцуулах 74520,0 мянган төгрөгийг бүрдүүлэх.

-       Малчдын амьжиргааг дэмжих дэд хөтөлбөрийн Зээлийн сангаас зээл олгох төслийн ажлыг эхлүүлэх.

-       “Мэнэн Агро” ХХК-ын тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа талбайд дахин хэмжилт хийлгэж, газрын хэвлий хөндөж Улзын голоос ус татах зөрчлийг арилгуулах.

-       “Ирвэс Интертрейд” ХХК-ын жонш олборлолтын ажлын зөрчлийг хуулийн дагуу арилгуулж, олворлосон жоншийг улсын орлого болгож ажиллахыг Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор сумын Засаг даргад тус тус үүрэг болгов.

 Хурлын ажлын алба.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%