ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

СОЁЛЫН ТӨВИЙН 2016 ОНЫ 2-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2016-03-04

Соёлын төв нь 2016 онд  ард иргэддээ хүргэх соёл урлагийн үйлчилгээг сар улирал жилээр ажлаа төлөвлөн ажиллаж байна.

Соёлын  төв нь 2-р сард Гал бичин жилийн цагаан сарын баярын хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж 29 хүүхэд, 42 том хүн нийт 71 ардын авьяастан хамрагдсан.

         ·            Ш.Цэрэнгийн зохиол “Будамшуу” жүжиг тоглож ард иргэддээ үйлчилсэн.

 

 

 

         ·            МУ-ын аварга малчинд шагнал гардуулахаар ирсэн УИХ-ын гишүүн ХААЯ-ны сайд н.Бурмаа нарын ажлын хэсгийхэнийг угтаж, МУ-ын аварга малчин С.Батцэрэнгийнд зочилж урлаг соёлоор үйлчилсэн.

         ·             “Хөх-Уул” бүсийн сургуулиудын багш нарын сургалтын үеэр зохион явагдсан “Бидний эгшиглэнт аялгуу” хүүхдийн урлагийн тоглолт зохион явагдаж нийт 300 гаруй хүүхэд хамрагдсан 

 

         

         ·            Сумын залуучуудын холбооноос багуудын дунд зохион явуулсан урлаг спортын наадмыг  5 төрлөөр хамтран зохион явуулж  “Улз” баг тэргүүн байр эзэлж “Номинт”  баг 2-р байр, “Улз” багийн 2 дугаар баг 3-р байр эзэлсэн.

 

       

 

         ·            Номын сан оны эхнээс 197 уншигчдад 233 ном олгож 408 ирэгсдэд үйлчилсэн.

         ·            Хүүхдийн Цэцэрлэгийн 30 гаруй хүүхэд эцэг эхчүүд , суманд ажлаар ирсэн ажлын хэсэг ОНСМ-г үзэж сонирхсон. ОНСМ оны эхнээс 36 хүүхэд 13 том хүнд үйлчилсэн.

         ·            Соёлын төв оны эхнээс урлагийн тоглолт 3 удаа , жүжиг 1 удаа , Караоке 1 удаа, урлаг спортын наадам 1 удаа , цэнгээнт бүжиг 2 удаа, уулзалт ярилцлага хурал цуглаан 5 удаа нийт 13 арга хэмжээ зохион явуулж нийт 1659 хүнд үйлчилсэн . Үүнээс: хүүхэд 492 , том хүн 1167.  БСШУЯ-наас зохион явуулсан “Уртын дуу” –ны бүсийн сургалтанд 5 хүүхэд , 5 ардын авьяастан хамрагдсан.

         ·            Дуу хөгжмийн багш Ю.Саранхуяг үндэсний хөгжмийн дугуйлан хичээллүүлж  15 хүүхэд хамрагдаж байна.

 

 

СОЁЛЫН ТӨВИЙН ЭРХЛЭГЧ                       С.ЦЭЦЭГМАА



Ажлын тайланг татаж авах боломжтой

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%