ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Дашбалбар сумын уугуул доктоp Б.Дашнямын шинэ номын нээлт боллоо

        Дорнод  аймгийн  Дашбалбар  сумын  уугуул  Байгалийн шинжлэх ухааны доктор Бүмбэйн Дашнямын "ГУРВАН ГОЛ, ГУРВАН УУЛ, ГУРВАН ТИВИЙН ХООРОНД” нэртэй шинэхэн номын нээлт 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 11 цагт сумын Ахмадын хорооны байранд боллоо.

         Номын  нээлтэд  сумын  ИТХ-ын  дарга  З.Зоригтбаатар ажлын амжилт, эрүүл энх урт удаан наслахыг ерөөж, номны нээлтийг хундан цагаан хониор мялаалаа.

           Мөн ЕБСургуулийн номын санд дурсгаж, Ахмадын хорооноос төлөөлж гарын бэлэг гардуулан өгсөн юм.

         Номын  нээлтэнд  ирсэн  бүх  хүмүүст  номын  дээжээс  өргөн барьсан.

       Энэхүү ном нь зохиогчийн амьдрал болоод ажил мэргэжил, нутаг усных нь тухай байх бөгөөд номны нэрний учгийг эрхэм уншигч та бүхэн уг номноос нь уншиж тайлж мэдэх бизээ.








 




















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%