ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн 17 дугаар хурал хуралдлаа

2015-12-22

Дашбалбар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 17дугаар хурал болж Хурлын Тэргүүлэгчдээс дараах асуудлуудыг ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. 

1.    Хурлын Төлөөлөгчийг чөлөөлж, нөхөн сонгох тухай.

2.    ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны үйл ажиллагааны тайлан.

3.    Сумын нийгэм эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, дүгнэлт.

4.    Сумын нийгэм эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж батлах тухай.

5.    Сумын 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэд дүгнэлт гаргах, 2015 оны газрын нэгдмэл сангийн  дүгнэлт өгөх тухай.

- Сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг батлах тухай.

6.    Сум хөгжүүлэх сангийн ЖДҮ-ийг дэмжих төслийн зээлийн тэргүүлэх чиглэл, дээд хэмжээ, хүүгийн хэмжээг тогтоох, Хяналтын зөвлөлийн төсөв батлах. 

7.    Сумын 2014 оны төсвийн орлого зарлагын гүйцэтгэл.

-  Сумын 2015 оны төсвийн орлого зарлагын урьдчилсан гүйцэтгэл.

-Сумын 2016 оны төсвийн төсөл, 2016 оны ОНХС-ын хөрөнгө оруулалтын ажлын тухай.

8.    “Эрүүл сум” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%