ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Дашбалбар суманд СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн 4-р бүсийн сургалт, зөвлөгөөн боллоо

2015-12-02

             
               "Цөм хөтөлбөр ДО-4" бүсийн сургалт, зөвлөгөөн Дашбалбар сумын Улаалзай хүүхдийн цэцэрлэгт зохион байгуулагдлаа.
                СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Дорнод аймгийн цэцэрлэгүүд 5 бүсэд хуваагдан хамтран ажиллаж байгаа билээ. 
          Сургалтын цөм хөтөлбөрийн 4-р бүсэд Дашбалбар сумын цэцэрлэг, Хөлөнбуйр сумын цэцэрлэг, Матад сумын цэцэрлэг, Дорнод аймгийн Улсын тэргүүний 14-р цэцэрлэг, 11-р цэцэрлэг, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн цэцэрлэг тус тус хамрагдаж байгаа ба сар бүр хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу "Цөм хөтөлбөр ДО-4" бүсийн сургалт, зөвлөгөөн манай суманд 2 өдөр зохион байгуулагдлаа.
                Энэхүү зөвлөгөөнөөр багш нарт:
- СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн онцлог 
- Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр 
- Хүүхдийн тархины хөгжил сэдвээр сургалт
- Хэл яриа хичээлээр хөгжүүлэх үйл ажиллагаа
- Туслах багш нарын өдөр тутамд хүүхдэд эрүүл ахуйн дадал хэвшил олгож байгаа үзүүлэх ажил, 
- Хүүхдийн хөгжлийг хангахад чиглэгдсэн шилдэг сургалтын хэрэглэгдэхүүний үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдаж харилцан бие биенээсээ туршлага солилцлоо.



















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%