ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Дорнод аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Дашбалбар суманд ажиллаа

2015-11-11

Дорнод аймгийн Засаг даргын аймгийн нийт сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод аудит явуулах удирдамжийн дагуу аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Дашбалбар суманд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажиллаа.

 Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хууль зүй хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Мэндсайхан, Төрийн захиргаа, удирдлага хэлтсийн Сум, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Э.Нандин-Эрдэнэ, Санхүү, Төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтэн Б.Мөнхтунгалаг, Нийгмийн  хөгжлийн хэлтсийн Хүүхэд залуучууд, төрийн бус байгууллагын мэргэжилтэн Ц.Баяржаргал, Хөгжлийн бодлого хэлтсийн Барилга төлөвлөлт, хот байгуулалт, архитектор хариуцсан мэргэжилтэн У.Цэрэнпил, Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн мэргэжилтэн Т.Отгонсүх нар ажиллав.

                Аймгийн ЗДТГазрын дарга П.Бат-Өлзий Нийгмийн  хөгжлийн хэлтсийн Хүүхэд залуучууд, төрийн бус байгууллагын мэргэжилтэн Ц.Баяржаргал, Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн мэргэжилтэн T.Отгонсүх нар төсөвт байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

































ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%