ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ДАШБАЛБАР СУМЫН ХОНИН СҮРЭГТ ҮЗЛЭГ АНГИЛАЛТ ХИЙЛЭЭ

2015-11-05

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ХОНИН СҮРЭГТ

ҮЗЛЭГ АНГИЛАЛТ ХИЙСЭН ИЛТГЭХ ХУУДАС

2015.10.28.

  • Аймгийн Засаг даргын 2015 оны А/414, сумын даргын 2015 оны А/155 тоот захирамжын дагуу “Мал сүрэгт үзлэг ангилалт хийх, хээлтүүлэгч шинээр нөхөн тавих баталгаажуулах ажлын хүрээнд Дорнод аймгийн Хөдөө аж хуйн газрын Мал үржлийн хэлтсийн дарга  Д.Наранхүү, Хөдөө аж хуйн газрын мэргэжилтэн ангилагч, мал зүйч  Ж.Данжин, Дашбалбар сумын Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Г.Содмэргэн, Сэвсүүл-Жараахай, Харзат, Чух, Номинт багийн малчин өрхийн хонин сүрэгт 2015 оны 10 дугаар сарын 20-27 ны хооронд нийт 27 өрхийн 8003 толгой хонин сүрэгийг үзлэг ангилалтанд хамруулав.

Сумын  хэмжээнд  хонь 8003 толгой хамруулснаас  хээлтэгч  7375 толгой, хээлтүүлэгч 628 толгой, үүнээс шилмэл ангийн хээлтэгч 967, I анги 1700, бусад 4708 толгой,  шилмэл хээлтүүлэгч 259, I анги 268, бусад 101 толгой мал байна.

Үзлэг ангилалт хийх явцад:  

1-рт:  Хуцан сууриудад байгаа хуцнуудад хар, улаан, алаг хуц ангилагдсан хуцны  7.6%-ийг эзэлж байгаа нь буриад омгийн хонины хэвшлийг хадгалахад сөрөг нөлөөтэй байгаа тул шинээр хээлтүүлэгч тавихдаа анхаарах нь зүйтэй байна.

2-рт: Нас хөгширч яваа хээлтүүлэгч ангилагдсан хуцны 8.4%-ийг эзэлж байгааг анхаарч шинээр хээлтүүлэгчийг нөхөн хангах шаардлагатай харагдаж байна.

Малчид өөрсдийн саналаар өөр үүлдрийн, тухайлбал барга, үзэмчин үүлдрийн хуцнуудыг авч тавьж байгаа нь буриад омгийн хонины хэвшлийг өөрчлөх байдалд хүргэж болзошгүй байна. Ийм учраас буриад омгийн хэвшил хадгалсан хуцнуудыг баг хоорондоо сольж ашиглахын зэрэгцээ шаардлагатай бол үүлдэр омгийн эрлийзжүүлгийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. 

Ажлын явцад бид малчдад хуцыг шинээр тавихдаа анхаарах асуудлууд болон өөр үүлдрийн хээлтүүлэгч аль болохоор ашиглахгүй байх талаар зөвлөж явлаа. МЭҮТасаг цаашдаа баг бүрд үржлийн хээлтүүлэгчийг хариуцан маллах, мэргэжлийн салбаруудыг бий болгох, малчдын хуцыг зүсгүй болгож төвлөрсөн журмаар хээлтүүлэгчээр малчдын сүрэгт үйлчилгээ үзүүлж байх талаар анхаарах хэрэгтэй байна.  Түүнчлэн малчдыг мал эмнэлэг, үржлийн чиглэлээр богино хугацаат сургалтанд хамруулж тэдний мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ мал эмнэлэг, үржлийн зөвлөмж бүхий бичмэл сэтгүүл гаргаж тарааж байж болох юм.

Шилмэл болон 1-р ангид хамрагдсан мал сүргээ нас хөгширч заазлагдах үед нь МЭҮТасагт дугаараар нь мэдэгдэж байх. Хэрэгцээнд болон хүнсэнд аль болохоор ашиглахгүй байх талаар малчидтай харилцан тохиролцох зэргийн асуудлуудыг хэрэгжүүлж байхыг зөвлөмж болгож байна.

 

 

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН:

 

МЭРГЭЖИЛТЭН АНГИЛАГЧ

               МАЛ ЗҮЙЧ              Ж.ДАНЖИН                   

 



АНГИЛАЛТ ХИЙСЭН АКТ

2015 оны 10 сарын 28.

Дорнод аймгийн Дашбалбар сумын 27 өрхийн 7375 толгой эм хонь, 628 толгой хуц бүгд 8003 толгой хонинд  2015 оны 10 сарын 20-27 ны өдрүүдэд ангилалт явуулсан байна.

Ангилалтын  ажилд 9  хүн оролцож ажил үүрэг гүйцэтгэв. 

         














ИЛТГЭХ ХУУДСЫГ ТАТАЖ АВАХ БОЛОМЖТОЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%