ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

2015 ОНЫ ДОРНОД АЙМГИЙН 11 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

2015-10-28

2015 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
ДОРНОД АЙМГИЙН НУТГААР:
 Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байх буюу нутгийн төв болон хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нийт нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 
Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 
Харин хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 
Бусад хугацаанд шөнөдөө 14-19 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%