ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Монголын Улс төрийн Хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар Дашбалбар суманд ажиллаа

2015-09-10

Монгол Улсад жил бүрийн 09-р сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон тэмдэглэдэг.

Дашбалбар суманд Монголын Улс төрийн Хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар, Дорнод аймгийн Ухааны жолоо авто сургуулийн захирал Б.Түмэнжаргал нар ажиллаа.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга З.Зоригтбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Гансүх, Засаг даргын орлогч Д.Сундуйжав, ЗДТГ-ын дарга  Ү.Бөхчулуун нар оролцов.

          Тэргүүн Д.Цогтбаатар Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгал “Цагаан ном” 2, 3, 4 дүгээр боть номыг Хурлын дарга З.Зоригтбаатарт гардуулан өгсөн юм.

          Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдэд батламж гардуулж, энэхүү өдөрт зориулан сумын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдийн дунд зохион байгуулсан “Хэлмэгдүүлэлт ба хор уршиг” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулж тэргүүлсэн сурагчдын шагналыгтэргүүн Д.Цогтбаатар, Хурлын дарга З.Зоригтбаатар нар гардуулж өглөө.

1-р байр 12 а ангийн сурагч Б.Хулан

2-р байр 11а ангийн сурагч  Б.Бат-Отгон

3-р байр 10 а ангийн сурагч Б.Болорчимэг

Тусгай байр 11 а ангийн сурагч Ц.Ариунзаяа

Тусгай байр 10 б ангийн сурагч  Г.Өсөхбаяр нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнав.

Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж лам нар ном хурж, 108 зул бадраав.

Хэлмэгдүүлэлтийг үзүүлсэн “Мойлхон” Монголын уран сайхны кино Иргэний танхимд үзүүлсэн арга хэмжээ зохион байгууллаа.




























 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%