ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

“Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”

2015-09-07

“Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн арга хэмжээний хөтөлбөр

Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр сумын сумын цэцэрлэгт хүрээлэнд байрлах Хэлмэгдэгсдийн самбарын өмнө хүндэтгэл үзүүлдэг билээ.
Зорилго: Хүний эрх, эрх чөлөө тэгш эрхийг төлөвшүүлэх, хамгаалах, баталгаажуулах, хэлмэгдүүлэлтийн мөн чанарыг ойлгуулах, сурталчлан таниулах, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх, тэдгээрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд оршино.
Арга хэмжээнд:
Монголын Улс төрийн Хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн: Д.Цогтбаатар 
Аймгийн Ухааны жолоо авто сургуулийн захирал: Б.Түмэнжаргал
15 цагт: “Хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн цуглаан.
/Сумын цэцэрлэгт хүрээлэнд байрлах Хэлмэгдэгсдийн самбарын өмнө/
Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангиудын дунд зохиосон “Хэлмэгдүүлэлт гэж юу вэ?” зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулна.
17 цагт: Хэлмэгдүүлэлтийг үзүүлсэн “Мойлхон” Монголын уран сайхны кино.
/Сумын Соёлын төвд гарна/
19 цагт: Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж лам нар ном хурж, 108 зул барих, дэнлүү хөөргөнө.
/ Сумын цэцэрлэгт хүрээлэнд байрлах Хэлмэгдэгсдийн самбарын өмнө/

ХЭЛМЭГДЭГСДИЙН ЭХНЭР, ҮР ХҮҮХЭД, ИРГЭД ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%