ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Мотоблок трактор дагалдах техник хэрэгслийг эзэмшүүлж ашиглуулах тухай

2015-08-14

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 дүгээр хурал 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Иргэний танхимд 85,7 хувийн ирцтэй хуралдав. 
Тэргүүлэгчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Сумын Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөх тухай.
2. Хуралдаан хуралдуулах тов зарлах тухай.
3. Мотоблок трактор дагалдах техник хэрэгслийг эзэмшүүлж ашиглуулах тухай.

Тэргүүлэгчдийн хурлаас:
Нэг: Тэргүүлэгчдийн олонхий буюу 80 хувийн саналаар Засаг даргын орлогчийн асуудлыг Шүүхийн шийдвэр гарсны дараа Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр: Тэргүүлэгчдийн олонхий буюу 100 хувийн саналаар сумын ИТХ-ын 14-р хуралдааныг 2015 оны 08-р сарын 17-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар шийдвэрлэв.
Гурав: Тэргүүлэгчдийн олонхийн буюу 100 хувийн саналаар суманд Хүнс Хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар олгож байгаа төмс, хүнсний ногоо тариалах, өрхийн болон хүлэмжийн аж ахуйн талбайд ашиглагдаж, олон төрлийн ажилбар хийж гүйцэтгэдэг Мотоблок трактор, түүний дагалдах техник хэрэгслийг суманд төмс хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэдийн бүлэг, нөхөрлөл, хоршоонд, журам боловсруулан олгох эрхийг сумын Засаг дарга /Ж.Ёндонжамц/-д зөвшөөрсөн шийдвэр гаргав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%