ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Аялал жуулчлалын төвлөрсөн бүс газар, маршрут, бүтээгдэхүүний тухай мэдээлэл

2015-08-03

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 10 дугаар хурал 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Иргэний танхимд 71,4 хувийн ирцтэй хуралдав. 
Тэргүүлэгчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Сумын Засаг даргын орлогч даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэх тухай.
2. Сумын Аялал жуулчлалын бүс, маршрут, бүтээгдэхүүний тухай гэсэн асуудлыг хэлэлцэж.

Тэргүүлэгчдийн хурлаас:
Нэг: Тэргүүлэгчдийн 66,6 хувийн саналаар сумын Засаг даргын орлогч даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэхгүй гэж үзлээ.
Хоёр: Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар сумын аялал жуулчлалын төвлөрсөн бүс газар, маршрут, бүтээгдэхүүний тухай мэдээллийг батлав. Үүнд: 
Нэг: Аялал жуулчлалын бүс
1. Чух нуур
2. “Таван цагаан” амралт сувилалын газар 
Хоёр: Маршрут
1. Чух нуур 
2. Монгол Дагуурын дархан цаазат газар
3. Нуурууд 
4. Их, Бага далай
5. Эмтийн рашаан
6. Бөөрийн рашаан
7. Заагийн овоо
8. “Таван цагаан” амралт сувилал
9. Улаан эрэг
10. Угтамын байгалын нөөц газар
Гурав: Бүтээгдэхүүн
1. Сумын Орон нутгийг судлах музей
2. Барьсан талх
3. Зөөхий
4. Мойлтой тос
5. Нэрмэл архи
6. Үндэсний хувцас /буриад малгай, гутал, хувцас/
7. Гар урлал, эсгий гутал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%