ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Журам батлах тухай

2015-07-28

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 09 дүгээр хурал 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Иргэний танхимд 71,4 хувийн ирцтэй хуралдав.
Тэргүүлэгчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Өрхийн хөгжлийг дэмжих “Номт” хөтөлбөрийн журам батлах тухай.
2.Сумын “Хүндэт иргэн” тэмдэг олгох журам батлах тухай.
3. Сумын “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь мөнхжүүлэх журам батлах тухай.
4. Сумын түүхт 90-н жилийн ойн хандивын тайлан, мэдээллийн тухай.
5. Сумын ОНХСангийн 2015 оны төсөвт тодотгол хийх тухай гэсэн асуудлыг хэлэлцэж.

Тэргүүлэгчдийн хурлаас:
Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар 
Нэг: Суманд өрхийн амжиргааг дэмжих “Номт” хөтөлбөрийн журам.
Хоёр: Сумын “Хүндэт иргэн” тэмдэг олгох журам.
Гурав: Суманд “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь мөнхжүүлэх журам.
Дөрөв: Сумын түүхт 90-н жилийн ойн хандивын тайлан, мэдээллийн тухай.
Тав: Сумын ОНХСангийн 2015 оны төсөвт тодотгол хийх тухай асуудалыг ИТХ-ын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%