ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчид хуралдлаа

2015-07-08

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 8 дугаар хурал 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  Иргэний танхимд 57,1 хувьтай хуралдав.

Тэргүүлэгчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1.           Сумын төв замаар мотоциклоор зорчих замын хөдөлгөөний чиглэлийг түр хугацаагаар хязгаарлах тухай.

2.                          ИТХ-ын 13 дугаар хуралдааны тов зарлах тухай гэсэн асуудлыг хэлэлцэж.

         

           Тэргүүлэгчдийн хурлаас:

Ø        Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар сумын төв замаар мотоциклоор зорчих замын хөдөлгөөний чиглэлийг 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 19-ны өдөр хүртэлх хугацаанд түр хугацаагаар хязгаарласан.

Ø  Тэргүүлэгчдийн 75 хувийн саналаар ИТХ-ын 13 дугаар хуралдааныг 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдөр хуралдуулахаар тус тус шийдвэрлэв.

 

Сумын 90-н жилийн ойн баярыг тэмдэглэхтэй холбогдуулж мотоциклоор зорчих замын хөдөлгөөны чиглэлийг хязгаарласан замын байршлийг Тэргүүлэгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар тусгав.

 

Тэргүүлэгчдийн тогтоолыг бүрэн эхээр нь мэдээллэв.












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%