ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН ТАНИЛЦУУЛГА

ДАШБАЛБАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ.

 

            Дашбалбар сумын ИТХурал нь орон нутгийн сонгуулийн 6 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр сонгогдон ажиллаж байна.

            ИТХурлын бүтэц:

Ø Хурлын төлөөлөгч 21

Ø  Хурлын Тэргүүлэгч 7

Ø  Хурлын ажлын алба 2

Ø  Сумын Иргэний танхим.

Ø  Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга 5.

Сумын ИТХурлын ажлын амжилт:

v  2010 онд аймагт 2-р байр:  /аймгийн Хурлын даргын 2011 оны №.... тогтоол/

v  2011 онд аймагт 1-р байр: /аймгийн Хурлын даргын 2012 оны №06 тогтоол/

v  2012 онд аймагт 1-р байр: /аймгийн Хурлын даргын 2013 оны №12 тогтоол/

v  2013 онд аймагт 1-р байранд  /аймгийн Хурлын даргын 2014 оны №07 тогтоол/

v  201онд аймагт 1-р байранд  /аймгийн Хурлын даргын 2015 оны №14 тогтоол/ тус тус ажлаараа шалгарсан амжилт үзүүлсэн.

ИТХурлаас хэрэгжүүлсэн ажил:

ИТХ-ын байгууллагын ажлын чадавхийг сайжруулахад анхаарч:

·        Хурлын Тэргүүлэгчидэд сар тутамд урамшуулал

·        Хурлын төлөөлөгчдийг тойрогт ажиллахад нь зориулж төлөөлөгч тутамд 100000 төгрөгийг тус тус олгож байна.

·        Тэргүүлэгчдийн хурлыг сар бүрийн эхний долоо хоногийн “Даваа” гаригт хийдэг. Ажлын шаардлагатай нөхцөлд график хамаарахгүй.

·        Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын цугларалт сар бүрийн 20-ны өдөр болдог. 

Сумын төсвийн орлогоор:

·        Сумын “Хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулсан. /2 үе шаттай 2009-2013, 2014-2018 он/

·        Сумын Хурлаас “Залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг.

·        “Өрхийн хөгжлийг дэмжих сан”-ийн журам. Орон нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААНэгжүүдтэй хамтарч.

·        Сумын Тэргүүний хүмүүсийг алдаршуулж шалгаруулах журам.

·        Сумын 2010, 2011, 2012 оны төсвийн орлогоор 10 ангитай бага сургуулийн барилга бариулах шийдвэр. /Өртөг 598,0 сая төгрөг/ Ашигт малтмалын тухай хуулийн 43.3. дахт заалт.

·        Эрүүл сум болох дэд хөтөлбөр.

·        Сумын Хөгжлийн өрөнхий төлөвлөгөө.

·        Иргэдэд малжуулах төсөл хэрэгжүүлэх журам.

·        Тохилог орчин-эрүүл амьдрал уралдааны болзол шалгаруулах журам.

·        Сумын төвийн айл өрхүүдийн дагаж мөрдөх “Гудамж хашааг эгнээжүүлэх журам”.

·        Буриад хонины хэв шинжийг тодорхойлж нутгийн шилмэл омгоор батлуулах зэрэг шийдвэр, эрх зүйн баримт бичгийг гаргаж ажилласан маань иргэдийн сэтгэлд хүрсэн ажил болсон.

·        2013 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн санхүүжилтэнд 353,0 сая төгрөгөөр 16 төрлийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс 14 ажил хийгдсэн. 4 ажлын хөрөнгө оруулалтын санхүүжилт татагдсан.

·         2014 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн санхүүжилтэнд 473,0 сая төгрөгөөр 23 төрлийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс 17 ажил хийгдсэн. Улсын төсвийн орлого тасарснаас шалтгаалан 3 ажлын 63,5 сая төгрөгийн санхүүжилт татагдаж, 3 ажил хийгдээгүй байна.

  

Сумын ИТХ-ын дарга Зундуйжамцын Зоригтбаатар. Боловсрол дээд. Мал зүйч, Төрийн удирдлага мэргэжилтэй. 1991 онд Дорнод аймгийн Хөдөө Аж Ахуйн Техниккумм, 2009 онд Эрдэнэт хотын Иргэний Боловсрол Улс Төрийн Их сургуулийг тус тус төгссөн.

Ø  1991-2003 онуудад Сэвсүүл-Жараахай багийн Засаг дарга

Ø  2003-2013 онд Сэвсүүл-Жараахай багийн иргэдийн нийтийн Хурлын дарга

Ø  2006 оноос сумын Ардчилсан Намын даргаар ажиллаж байна.

 

Ø 2013 оноос сумын ИТХ-ын дарга

Хурлын ажлын алба:

 

Cумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Мөнхийн Гансүх.

Боловсрол: Дээд

Мэргэжил: Төрийн Захиргааны Удирдлага. Төрийн удирдлагын менежер. 1987-1989 онд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд суралцаж, 2005 онд “Цэцээ- Гүн” Менежментийн Дээд Сургууль”, 2008 онд Төрийн Удирдлагын Академийг төгссөн.

Ø 1982-1985 онд Ардын армид алба хаасан

Ø 1985-1987 онд Дашбалбар суманд жолооч, санхүүд нягтлан

Ø 1990 онд Дашбалбар сумын “Улз” нэгдэлд жолооч

Ø 1991-1996 онд сумын ЕБСургуульд аж ахуйн нярав

Ø 1996-2010 онд сумын Засаг даргын Тамгын газрын дарга

Ø 2010 оны 7-р сараас сумын ИТХурлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Иргэний танхим: Ажилтан Цэдэнжавын Жаргалмаа.

Боловсрол: Дээд

Мэргэжил: Төрийн Захиргааны Удирдлага.

Ø  2014 оноос ИТХ-ын Ажлын албаны ажилтан

ИТХурлын Тэргүүлэгчдийн бүтэц:

1.   Зундуйжамцын Зоригтбаатар – Хурлын дарга

2.   Доржийн Тэгшээ – Сэвсүүл-Жараахай багийн Засаг дарга

3.   Пүрэвжавын Гансүх – “Улз байвай нутаг” хоршооны захирал

4.   Батсүхийн Батсайхан – “Чух” багийн ИНХурлын дарга

5.   Бадамваанчигийн Батзориг – Чух багийн Ардын аж ахуйтан

6.   Батсүхийн Оюунтуяа – Хүний бага эмч

7.   Доржнямын Нямдулам – Соёлын төвийн ажилтан.

ИТХурлын Төлөөлөгчдийн бүтэц:

Сумын Хурлын 21 төлөөлөгчдөөс: АН-11, МАН-8, ИЗНН-1, бие даагч-1 гэсэн төлөөлөлтэй ажиллаж байна. Сумын ИТХ-ын 2008-2012 онд сонгогдсон Хурлын төлөөлөгчдөөс нэр дэвшиж дахин сонгогдсон төлөөлөгч З.Сүхбаатар, П.Гансүх, Б.Шатарбал, Ж.Ёндонжамц, Д.Жамбалдорж, Б.Балжид нар байна.

Хурлын төлөөлөгчдөөс эрэгтэй 17, эмэгтэй 4.

Дээд боловсролтой хурлын төлөөлөгч 9, тусгай дунд боловсролтой 2, бүрэн дунд боловсролтой 10 .

Хурлын төлөөлөгчдийн мэргэжлийн түвшингээр:

Ø Хөдөө Аж Ахуйн мэргэжилтэн – 2

Ø Эмч /хүний/ - 2

Ø Багш 4

Ø Санхүү, эдийн засагч – 1

Ø Хуульч – 1

Ø Бусад – 4

Ø Малчин /ардын аж ахуйтан/ - 7.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар:

1.   Гатавын Туяа “Сэвсүүл-Жараахай” баг

2.   Бүтэвийн Мягмарсүрэн “Харзат” баг

3.   Батсүхийн Батсайхан “Чух” баг

4.   Батцэрэний Батбилэг “Номинт” баг

5.   Батцэрэний Нарантуяа “Улз” баг

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%