ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

СУМЫН ТАНИЛЦУУЛГА

2015-05-27



       


  •        Хүн амын 78  хувь  нь хөдөөд голлон мал  аж  ахуй эрхлэн амьдардаг.

—             

              Манай сумынхан төр  нийгмийн  нэрт  зүтгэлтэн  Д.Майдар, төрийн  сайд Л.Дамдинжав, Ж.Дулмаа, Ц.Санжаасүрэн, Б.Борхондой, АЖ Д.Жаргалсайхан,  төрийн  шагналт, ардын   зураач  Г.Одон, ардчиллын алтан  хараацай С.Зориг, паралимпийн  аварга,  хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, гавьяат нэгдэлчин Ц.Дэнсмаа, Б.Цэндэнханд  нараараа  бахархадаг. 





Хүн амын тоогоор Дорнод аймгийн 14 сумаас 4-д, газар нутгийн хэмжээгээр 5-д ордог сум юм.

Газар зүйн байршил

Монгол орны зүүн хойд хязгаарт хойд талаараа ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, баруун урд, баруун талаараа Баяндун, Сэргэлэн сум, зүүн урд талаараа Чулуунхороот, Гурванзагал сумдтай хиллэдэг.




Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн онцлог. Далайн төвшнээс дээш 650-700 м өргөгдсөн.Физик газар зүйн хувьд Хэнтийн захын уулсын мужид хамаарагддаг.Тус сумын нутаг нь сахлаг ургамлаар элбэг, бүх нутаг дэвсгэрийн 96.6 хувийг бэлчээр, хадлангийн талбай эзэлдэг байна. 


Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж температур -30,3°С
  • 7 дугаар сарын дундаж температур +26,0°С
  • жилийн дундаж салхины хурд 4-5м/с
  • жилийн хур тунадасны нийлбэр 264-300мм


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%