ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Газрын дуудлага худалдаа хүчингүй болов

2015-05-12

Дуудлага худалдаа Дашбалбар сумын ЗДТГ-ын хурлын танхимд 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт эхлэв.
Битүүмжилсэн бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа болохоос 3 хоногийн өмнө битүүмжилсэн. Битүүмжилсэн хайрцгийг хөндлөнгийн ажиглагчийн дуудаж, шалгуулан нээхэд:
1. Мэнэн агро ХХК
2. Хэлхээ агро ХХК нарын материал гарч ирэв.
Дуудлага худалдаанд оролцохоор ирүүлсэн материалыг бүртгэж эхлэх үед Хэлхээ агро ХХК-ийн бие төлөөлөгч материалаа татаж авлаа гэж мэдэгдсэн тул үүний дагуу комисс түр завсарлага авав.
Комиссын дарга Д.Сундуйжав: Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааны комисс хуралдаад дуудлага худалдааны зар болон журмын дагуу лацаа шалгаж, битүүмжилсэн хайрцгийг нээж бүтгэл явагдаж байх үед нэг компани нь материалаа татаж авсан учраас өрсөлдөгч байхгүй гэж үзээд дуудлага худалдааг хүчингүй болголоо.

ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭР:
Тус сумын Сэвсүүл-Жараахай багийн нутаг Тавнын 1500 га газрын дуудлага худалдааг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

10 цаг 35 минутад хурал дуусав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%