ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ДАШБАЛБАР СУМАНД ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ САЙД Р.БУРМАА АЖИЛЛАА.

2015-04-23



Дорнод аймгийн Дашбалбар суманд 2015 оны 04-р сарын 22,23-ны өдрүүдэд Хүнс, Хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа холбогдох албаны мэргэжилтэнүүд болон NTV mелевизийн сурвалжлагч, сэтгүүлчдийн хамт түймрийн байдлын талаар сумын удирдлагуудтай уулзаж хүнсний бүтээгдэхүүн болон малын эм, бэлдмэл зэрэг хандивын зүйлүүдийг хүлээлгэн өглөө.
Мөн түймэрт өртсөн Номинт багийн малчин С.Дашмаатай уулзан биеийн байдалтай танилцаж, хүнсний бүтээгдэхүүн болон малын эм, бэлдмэл өгсөн.
Дашбалбар суманд Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас бага оврийн тракторыг дагалдах хэрэгслүүдийн хамт өгөхөөр болж сумын ЗДТГ-ын дарга Ү.Бөхчулуун Баян-Уул сумаас авчрахаар яваад байна. 
Тус сумын түймрийн дайчилгаанд оролцож буй албан хаагч, иргэдэд мөн түймэрт өртсөн айл өрхүүдэд Хүнс, Хөдөө аж ахуйн яамны албан хаагч, ажилчдын нэг өдрийн цалин болох 3,250,000 төгрөг, УИХурал дахь Ардчилсан намын бүлгээс 1,750,000 төгрөг буюу нийт 5 сая төгрөгний мөнгөн хандив өгөв. 
Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас дараах хүнсний бүтээгдэхүүн, малын эм бэлдмэлүүдийг хүлээлгэн өглөө. Үүнд: 
1. Цагаан будаа - 9 шуудай
2. Гоймон - 12 шуудай
3. Бэлэн гоймон – 48 хайрцаг
4. Нарийн боов – 10 хайрцаг
5. Мука гурил – 16 шуудай 
6. Тосон түрхлэг хоромхон – 12ш
7. Амин тун – 15ш
8. Аторвил – 20ш
9. Биокси Ла – 8ш
10. Стеллерол - 10ш

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%