ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ДАШБАЛБАР СУМЫН ТҮЙМРИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭ.

2015-04-23


2015.04.23

ДАШБАЛБАР суманд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ОХУ-аас хил даван орж ирсэн хээрийн түймэр унтраах ажил 8 дахь өдрөө үргэлжилж байна. 
Өнөөдрийн байдлаар тус сумын нутаг дэвсгэрт түймрийг бүрэн унтрааж цурманд оруулаад байсан боловч өдрийн 14 цаг 56 минутад салхины хуйсрах хурд 25м/с хүрч хүчтэй салхи гарсаны улмаас 16 цаг 05 минутад цурамнаас түймэр гарлаа гэсэн мэдээлэл ирсэний дагуу тус сумын ЗДТГ-ын удирдлагууд болон галын жижүүр зохион байгуулалттай ажиллаж 17 машин 170 гаруй хүнийг түймэрт дайчлан түймэр унтраах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар түймрийг Улзын голд бариад ажиллаж байна.

Мөн Харзат багийн нутаг Улсын хилийн 890 дүгээр тэмдэгт буюу Ишгэнтийн голын эхэнд хил давж түймэр ирж байгаа учир сумын 3 машин 33 иргэн, онцгой байдлын хэлтсийн 2 машин 24 хүн, хилийн 0275 дугаар ангийн 17 хүн хил давж орж ирж байгаа түймрийг газар дээр нь унтраах, цурам тавих үйл ажиллагаа явуулж байна.

Чух багийн нутаг Элтрүүдийн ар гэдэг газарт багийн Засаг дарга Ц.Цэрэндашаар ахлуулсан 18 хүн, 1 трактор, 1 машин, 5 мотоциклтай хүлэр унтраах, манах ажлыг 3 голомтонд хийж байна.

Тус сумын Харзат, Номинт, Чух багуудын нутаг дэвсгэр хээрийн түймэрт өртсөн.

Учирсан хохирол:
Имлахын заставын эсгий гэр 3ш, Вагончиг 1ш, малын хашаа, мотоцикл 2ш, Пермер машин зэрэг бусад эд зүйлс шатаж 49454754 төгрөгний хохирол учирч, мөн Номинт багийн малчин Б.Баяраагийн өвөлжөөний хашаа, Номинт багийн малчин М.Бат-Эрдэнийн малын хашаа 2, Б.Төмөрийн малын хашаа 1, Д.Дамдинбаатарын эсгийн гэр 1, бусад эд хогшил, бэлчээр 120 мянган га газар тус тус шатаж, 3 хүний нүүр гар халж 1 хүн эмнэлэгт хүргэгдэв.

Зардал: 
Одоогийн байдлаар гамшгийн нийт зардал 7014540 төгрөг болоод байна.

ТУСЛАМЖ:

№ Байгууллага, иргэдийн нэр Хандивласан зүйл
1. Дорнод гурил ХХК 500ш талх, 500ш консерв
2. Хүүхдийн цэцэрлэг Талх 4х 1500=4500 1том талх 3000=7500
Том ус 15х1200=18000
Мөөхий 13х1500=19500
Еэвэн 1х400=400
Элэгний нухаш 4х1000=4000
Дамбо 2х2500=5000
Луувангийн салат 2х1200=2400
Печень 1х5000=5000
Наплион 10х500=5000
Ууттай салат 1х 1200=1200
Сайра 2х3500=7000
Килька 1х3500=3500
Элэгний нухаш 1шил=5000
Гөөхий 1уут х3500=3500
Бэлэн гоймон 2х1000=2000
Хар цай 20л, цуйван 32 хүний /порц/
Нийт 92600 төг
3. Сургууль Хар цай, 32 хүний порц цуйван
4. Бага ангийн багш нар Боов 4 уут, нухаш 9, хиам 2, ногоо 2, жижиг ус 12, консерв 6,
5. Түмэнцэцэг, Мөнхнаран, Одонтуяа, Жавхлан, Батцэцэг, Алтанцэцэг, Гантуяа, Балсанханд 3 талх, 1 хиам, 2 нухаш, 2 уут боов, 2 шпорот, 12 ус.
6. Соёлын төв Хиам 2, жижиг ус 8, ууттай ногоо 5, нухаш 4, боов 2 уут
7. Эмнэлэг Ус -14ш, талх 10, Мантуу 2 уут, Нухаш 11, Боов 4, Консерв -1, Хиам 1, 
8. С.Хоролсүрэн Шпрот 2ш, жижиг ус 3ш, талх 1, боов 1
9. Д.Гарамцоо Консерв 2, хар цай 1, боов 1
10. Ганхөлөг Ус -2ш, Боов -3уут, Нухаш 4ш, 
11. Ц.Цэрэндаш 2 хүний цуйван 
12. Ц.Энхбат Цуйван 3 хүний , цай, том ус 2, жижиг ус 1
13. Ц.Чулуунбаатар 
Ц.Бямбасүрэн Талх 1, ус 1, боов 2, печень 2, масло1, ногоо 1, вафль 1кг
14. Б.Ганболд 6 хүний цуйван 
15. Ж.Цэнгэлмаа Цуйван /5 хүний/
16. Ц.Насандорж 3 хүний цуйван 
17. Цэрэндулам 4 хүний цуйван 
18. Дэлэг, Ганзориг, Цуйван /5 хүний/, ногоо
19. Б.Батмөнх Халуун ногоо 1, цуйван 3 хүний 
20. Дамдинжав Боов 1 уут, 
21. Б.Данзан Зочин хиам 5, боов 2, жижиг ус 10
22. Батболд Талх 2, консерв 2, жижиг ус 5, 
23. Д.Дуламсүрэн Бэлэн хоол 4, кофе 5, жижиг ус 2, гоймон 2
24. Д.Жамбалдорж 
Б.Болдбаяр Цуйван 10 хүний 
25. П.Гансүх Цуйван / 10 хүний /
26. Д.Дамдинболд 
А.Ариунболд Цуйван / 8 хүний /
27. Болд Цуйван, гоймонтой хуурга /6 хүний /
28. А.Ариунтөгс Цуйван /2 хүний /
29. Р.Энхтуяа 2 шил, 3 сав, 1 уут цуйван
30. Д.Нямжав Цуйван / 3 хүний /
31. Д.Гансүх Цай, цуйван / 2 хүний /
32. Баяртогтох Ус, хиам, элэгний нухаш, талх
33. Д.Дамдинбаяр 1 сав гоймонтой хуурга 
34. Б.Ганбаатар Цуйван 1 хувин 
35. Ану дэлгүүр 1 сетка ус, хиам, 2уут боов, 5 бэлэн гоймон
36. О.Наранцэцэг Цуйван 
37. Д.Байгал, Д.Боргил Талх, цуйван /8 хүний /
38. Б.Оргилмаа,Даваацэцэг Цуйван /8 хүний /
39. Жавзмаа, Алтантуяа, Мөнхцэцэг цуйван 18 хүний, 2 савтай цай
40. Д.Амгалан Будаатай хуурга 1 шил, 1 савтай
41. Б.Батхишиг 1 сав цай, 1 сав цуйван
42. Р.Алтмаа Том цэвэр ус 2, шарсан мах, талх, мантуу 
43. Б.Нарантуяа 12 хуушуур 
44. Сүхбаатар 1 хувин цуйван, 1 агшаагч будаа, 2 сагс том ундаа, 25-н шуудай боорцог
45. Ж.Тангад, Б.Дэлгэрбат, Б.Дэлгэржаргал, Б.Галаа нарын гэр бүлээс 1том тогоо цуйван

131 өрхөөс 1518900 төгрөгний хоол хүнсний зүйл, 1 аж ахуйн нэгж 1775000 төгрөгний хүнсний зүйл, нийт 3293900 төгрөгний хоол хүнс цугларав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%