ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ДАШБАЛБАР СУМЫН ТҮЙМЭРИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ.

2015-04-22

Оросын Холбооны улсаас хил дамнан Дашбалбар сумын нутаг дэвсгэрт орж ирсэн хээрийн түймэр долоо дахь өдөртөө гарч байна.

 

Одоогийн байдлаар Аймгийн онцгой албаны  2 машин 23 хүний бүрэлдэхүүнтэй, Баян –Уул сумын отряд 0275 дугаар ангийн 2 машин 17 хүний бүрэлдэхүүнтэй, 032 дугаар ангийн 1 машин 10 хүний бүрэлдэхүүнтэй, Дашбалбар сумын гал унтраах бүлэг 5 машин 53 хүний бүрэлдэхүүнтэй галын цэг дээр ажиллаж байна. Нийт 10 машин  103 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Онцгой байдлын алба, Отрядийн ангийн захирагч гал унтраах бүлгээ удирдан  04 дүгээр сарын 21- оос 22 – ны шилжих шөнө 00:01 цагт “Дөч” голын хойноос хил хүртэл галыг унтраасан. Онцгой байдлын албан нь хилийн ард талын  түймэр унтартал ажиллана гэсэн мэдээлэлтэй байна.

Дашбалбар сумын гал унтраах бүлэг нь Байгаль орчны тасгийн дарга Д.Билгүүн, МДДЦГ –ын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.Батхүү, байгаль хамгаалагч Ю.Мөнхтөмөр, Газрын даамал М.Ганзориг, Харзат багийн Засаг дарга Г.Ганболд нарын удирдлагаар галын цэг дээр 7 өдөр ажиллаж байгаагаас сүүлийн 48 цаг тасралтгүй ажиллаж байна. Одоогийн байдлаар дотор галыг бүрэн унтрааж, цурманд оруулсан. Галын голомт бүрэн унтрах хүртэл ажиллах үүрэг даалгавартай. Мөн Чух багийн засаг дарга Ц.Цэрэндаш багийн нутаг дэсвгэртээ 9 хүний бүрэлдэхүүнтэй хүлэр унтраах, манах, түймэр гарахаас урьдчилан сэргийлэх хамгаалах ажлыг 3 голомт дээр гүйцэтгэж байна.

Сумаас 04 дүгээр сарын 21-ны өдөр Мэргэжлийн ангийн дарга Ү.Бөхчулуун галын цэг дээр ажиллаж байгаа нийт гал сөнөөгчидөд 400 летр шатахуун, “Дорнод гурил” ХХК /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун/-аас олгосон тусламжийн хүнс, мөн сумын иргэдийн сайн санааны үүднээс бэлдэж өгсөн хоол хүнсийг хүргүүлсэн.

Нэмж гарсан хохиролгүй бензин, тос, хүнс, бусад  урсгал зардлууд гарч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%