ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ДАШБАЛБАР СУМЫН ТҮЙМРИЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2015-04-21


Дашбалбар суманд 2015 оны 04-р сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ОХУ-аас орж ирсэн хээрийн түймэр унтраах ба цурам тавих, манах ажиллагаа явагдаж байна. Одоогийн байдлаар хил дээр Онцгой байдлын хэлтсийн нэг бүлэг, Хилийн цэргийн хоёр бүлэгтэй хамтран хил орчим Бэрхтээс Ишгэнт хүртэл цурам тавьж байна. Мөн Онцгой байдлын хэлтсийн нэг бүлэг, сумын гурван бүлэгтэй хамтран Дөчийн гол, Эрхэтийн араар түймэр унтрааж байна. 
Номинт багийн Баянмөнх уулын урд талаас Дэлгэр нуурын зүүн тал хүртэл бүрэн цурманд оруулж сумын 2 бүлэг манаж байна. Одоогоор хилийн араар их хэмжээний түймэртэй байна. 
Түймэр унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын хэлтсийн 2, Хилийн цэргийн 2, сумын аврах шуурхай 9 бүлэг мөн сумын иргэд, малчид буюу нийт 11 машин 130 гаруй иргэн ажиллаж байна.
Одоогийн байдлаар Имлахын заставын 3 эсгий гэр , Вагончиг , Малын хашаа, 2 Мотоцикл , Пермер машин, мөн Номинт багийн малчин Б.Баяраагийн өвөлжөөний хашаа тус тус түймэрт өртөв.
Урьдчилсан байдлаар ойролцоогоор 110 мянган га бэлчээрийн талбай шатаад байна. Түймэр бүрэн унтраагүй байгаа учраас бэлчээрийн хохиролын хэмжээг бүрэн гүйцэт гаргах боломжгүй байгаа бөгөөд түймэр унтраах шатахууны зардалд 4028857 төгрөг зарцуулагдаад байна. 
Тус түймэрт Чух багийн малчин Б.Батхуягийнх өртөх гэж байсныг дотоодын цэргийн Дорнод аймаг дахь 327 дугаар цэргийн ангийн бие бүрэлдэхүүн ирж аварсанд талархал илэрхийлье. Мөн түймэр унтраах ажиллагаанд оролцож буй иргэд, албан хаагчдад сумын төвийн 55 айл өрхүүд хоол хүнс, Дорнод гурил ХХК-аас 500 ширхэг талх, 500 ширхэг консерв зэргийн тус тус хандив үзүүлэв. Энэхүү хандив үзүүлсэн сумын ард иргэд болон Дорнод гурил ХХК-д гүн талархал илэрхийлье.
ДАШБАЛБАР СУМЫН ГАЛЫН ЖИЖҮҮРИЙН УТАС: 88683310

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%