ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Шатрын тэмцээн болов.

2015-04-21


 

Дашбалбар сумын Шатрын холбооноос Монгол Улсын Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн нэрэмжит Шатрын тэмцээнийг санаачлан 4 дэхь жилдээ зохион явуулав.

С.Зоригийн нэрэмжит 2015 оны Шатрын тэмцээнийг сумын шатрын холбооны тэргүүн М.Гансүх нээж үг хэлж, шатарчдад амжилт хүсэв.

Шатрын тэмцээнийг насанд хүрэгчдийн дунд 2 эрэгтэй, эмэгтэй төрлөөр явуулж  шатарчид, шатар сонирхогч иргэд оюун ухаанаа уралдуулав.

Эрэгтэй төрөлд 12 шатарчид тоглосноос:

Тэргүүн байранд  Б.Төмөрбаатар - Алт медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
            Дэд байранд  Д.Лодой - Мөнгө медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
           Гутгаар байранд У.Батжаргал - Хүрэл медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
           Тусгай байранд  Б.Дорж, А.Цэрэндаш нар шалгарч  – Өргөмжлөл, Мөнгөн шагнал

 

Эмэгтэй төрөлд 6 шатарчид тоглосноос:

Тэргүүн байранд Н.Номинжаргал - Алт медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
            Дэд байранд О.Соёлмаа /сурагч/ - Мөнгө медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
           Гутгаар байранд М.Түмэнцэцэг /багш/- Хүрэл медаль, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
           Тусгай байр Г.Гүнжидмаа /багш/ –Мөнгөн шагналаар тус тус шагнуулав.

Шатарчид С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөн, зураг авахуулав.

С.Зоригийн нэрэмжит 2015 оны Шатрын тэмцээнийг 2 дахь жилдээ /2013, 2015/ дэмжиж, ивээн тэтгэсэн Нутгийн хүү "Тоонто Гранд" ХХК-ын захирал Үүлэнлхамын Ганчулуунд талархал илэрхийлье.



СУМЫН ШАТАРЫН ХОЛБОО.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%