ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ.

2015-04-15

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны тавдугаар хурал 71,4 хувийн ирцтэйгээр Хурлын даргын өрөөнд хуралдав. 

Тэргүүлэгчдийн хуралд ИТХ-ын ажлын албаны дарга М.Гансүх, Нийгмийн халамжийн мэргэжилтэн Б.Дэлгэрмаа, Иргэний танхимын ажилтан Ц.Жаргалмаа нар оролцов. 
Тэргүүлэгчдийн хурлаар:

1.    Сумын Амжиргааг дэмжих зөвлөлийг байгуулах тухай.

2.    Төрийн дээд шагнал одон, медальд тодорхойлох тухай.

3.    Гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж

Тэргүүлэгчдийн хурлаас:

·         Сумын Амжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдэд:

Д.Сундуйжав- Засаг даргын орлогч

Б.Дэлгэрмаа- Нийгмийн халамжийн мэргэжилтэн

Т.Нарантуяа- ЗДТГ-ын нийгмийн ажилтан

Д.Цэрэнханд- ТББ-ын төлөөлөл

Т.Амгалан- ТББ-ын төлөөлөл

Г.Мөнх-Алдар- Иргэдийн төлөөлөл

П.Гансүх- Иргэдийн төлөөлөл 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

·       Сумын Хүн эмнэлэгийн эрхлэгч эмчийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Хүний гавъяат эмч” цол, тэмдэгээр шагнуулахаар тодорхойлсоныг дэмжиж аймгийн Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдэд уламжлах

·       Сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд үзлэг шалгалт явуулж, 2015 оны 06 дугаар сарын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж ажиллахыг ИТХ-ын Төрийн байгуулалтын бодлогын хороонд даалгасан шийдвэрүүдийг гаргав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%