ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Суманд Ардчилсан Хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

2015-04-15

Дорнод аймаг Дашбалбар суманд Ардчилсан Хувьсгалын 25 жилийн ой, Ардчилсан нам байгуулагдсаны баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Баярын арга хэмжээ 2015-04-12-ны өдөр хурдан "Хязаалан" насны морьдын уралдаанаар эхэлж, үндэсний бөхийн барилдаан, биллярд, одон бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулав. Тус суманд Ардчилсан Хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан ахмадууд болон намын гишүүд, одоогийн намын идэвхтэн гишүүдийг хүлээн авч хүндэтгэлийн зоог барьж, халуун дотно дурсамж яриа өрнүүллээ.
   Хурдан "Хязаалан" насны морьдын уралдаанд:
  • 1-р байрт Баатархүүгийн хүрэн /Баян-Уул сум/
  • 2-р байрт Ж.Тангадын шарга /Дашбалбар сум Сэвсүүл-Жараахай баг/
  • 3-р байрт Г.Гантөгсийн дэлтэй ухаа /Дашбалбар сум Чух баг/
  • 4-р байрт Ц.Батчулууны цоохор /Гурванзагал сум/
  • 5-р байрт Сонгуульбаатарын ухаа /Гурванзагал сум/
  • 6-р байрт С.Баяржаргалын зээрд /Дашбалбар сум Номинт баг/
  • 7-р байрт Б.Батхишигийн хүрэн /Дашбалбар сум Сэвсүүл-Жараахай баг/
   Үндэсний бөхийн барилдаанд: 
  • Түрүүлсэн Одонтөмөр /Баян-Уул сумын заан/
  • Үзүүрлэсэн Тэмүүжин /Баян-Уул сумын заан/
   Биллярдын тэмцээнд:
  • 1-р байрт Б.Марсболд /Сурагч/
  • 2-р байрт Ж.Жамуха 
  • 3-р байрт Г.Ганзориг
   Одон бөмбөгийн тэмцээнд: 
  • 1-р байрт Б.Баттөгс  /сурагч/
  • 2-р байрт С.Сайнбат /багш/
   Мөн Ардчиллын үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Эрх чөлөөний одон"-оор Жамбалын Баяржаргал, Батцэрэний Батбилэг нарыг, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал "Лиш" одонгоор Базарын Цэрэгмаа, Амарсанаагийн Алтанжаргал нарыг, "Ардчилсан Хувьсгал-20" медалиар Д.Баярсайхан, А.Саран, Д.Цэрэнханд, Д.Мөнхзул, Н.Номинсүрэн нарыг тус тус шагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%