ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

"ГУДАМЖ, ХАШАА" ЭГНЭЭЖҮҮЛЭХ ТУХАЙ.

2015-06-01

"ГУДАМЖ, ХАШАА" ЭГНЭЭЖҮҮЛЭХ ТУХАЙ.

 

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2015 ОНЫ ДУГААР А/38 ЗАХИРАМЖААР БАЙГУУЛАГДСАН "ГУДАМЖ, ХАШАА" ЭГНЭЭЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН УЛЗ БАГИЙН ДӨРӨӨ, АЯТ ХОРООЛОЛД АЖИЛЛАСАН.

 Улз багийн Дөрөө, Аят хороололд ажлын хэсгийн ахлагч БОХУ-ын байцаагч Д.Билгүүн, багийн Засаг дарга Б.Батмөнх, багийн ИНХ-ын дарга Б.Нарантуяа, МДДЦГ-ын байцаагч Б.Батхүү, Нийгмийн ажилтан Ч.Ганчулуун, Иргэний танхимын ажилтан Ц.Жаргалмаа, байгаль хамгаалагч Ю.Мөнхтөмөр, Газрын даамал М.Ганзориг нарын 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав. Дөрөө хороололд нийт 75 айлаар орж мэдээлэл хийж, 4 айлд нь хашаагаа эгнээжүүлэх мэдэгдэх хуудас, 1 айлд гудамж гаргах мэдэгдэх хуудас өгч ажилласан. 
    
       Аят хороололд нийт 64 айлаар явж мэдээлэл хийж, 3 айлд хашаагаа эгнээжүүлэх мэдэгдэх хуудас, 2 айлд гудамж гаргах мэдэгдэх хуудас өгсөн.
    
        Улз багийн Цагаан дэв хороололд оршин суугаа 2 айлыг нийтийн эзэмшил газраас нүүх мэдэгдэх хуудас өгч ажиллав.
    
        Улз багийн Дөрөө, Аят хорооллын 139 айл өрхүүдээр явж ажиллахдаа хогийн тавиур, жорлон стандартын дагуу болгох, муу усны цооногтой болох, хашаагаа дайман хаалгатай болгох, өнгө үзэмжийг сайжруулах зэрэг ажлуудыг хийхийг ажлын хэсгээс айл өрхүүдэд даалгаж явсан.


















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%