ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-төлөөлөгчдийн хуралдаан болов.

2015-03-23

ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдааныг 2015 оны 03-р сарын 23-ны өдөр хийж:

1.    Суманд атар газрыг тариалангийн газар болгох тухай.                    

2.    Суманд орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай.              

3.    Сум хөгжүүлэх сангийн 2015 оны тэргүүлэх чиглэлийг батлах тухай.      

4.    Малжуулах төслийн журам батлах тухай.                                        

5.    Сумын 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

6.    Суманд малыг ээмэгжүүлэх ажлыг зохион хэрэгжүүлэх тухай гэсэн 6 асуудлуудыг хэлэлцэж:

Ø  Дөчийн голын зүүн биед орших Баянмөнх уулын ар тал, Их булаг, Бага булгуудын адаг зэрэг газруудад 8000 га газрыг тариалангийн газар болгох саналыг дэмжсэн.

Ø  Тус сумын нутаг дэвсгэрт 79576 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатайгаар авч, газрын хэмжээ, заагыг тогтоож, ашиглах журмыг гаргах.

Ø  Сум хөгжүүлэх сангийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээлийн тэргүүлэх чиглэлд

·         Авто засвар /дулаан граж, яамтай/

·         Цахилгаан засвар /зурагт, угаалгын машин, гар утас гэх мэт/

·         Хүлэмжийн аж ахуй

·         Хүнсний ногоо тариалах

Ø  Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар хуралдаанаас Хурлын Тэргүүлэгчдэд сумын “Малжуулах журам”-ыг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх

Ø  “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажил /сумын малыг ээмэгжүүлэх/-ыг хэрэгжүүлэхэд, малын ээмэгний үнэ, малыг ээмэглэх бүртгэлд авах үйлчилгээний зардлыг мал бүхий иргэдээс гаргуулахыг зөвшөөрсөн.

Ø  Сумын 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж:

·         Аймгаас авах санхүүгийн дэмжлэгийг 225026,1 мянган төгрөг

·         ОНХСангийн орлогын шилжүүлгийг 210,334,4 мянган төгрөг

·         ОНХСангийн орлогын шилжүүлгийн уртд оны дансны үлдэгдлээс 372,7 мян/төг, сумын ерөнхий орлогын дансны үлдэгдлээс 5000,0 мян/төгрөгийг нэмэгдүүлж, ОНХСангийн зарлагыг 215707,1 мянган төгрөгөөр

Ø  Төсвийн зарлагыг 341806,1 мянган төгрөгөөр

Ø  Тусгай зориулалтын шилжүүлгийг 1069374,3 мянган төгрөгөөр тус тус тодотгон хуралдаанаас баталсан.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%