ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ЦУГЛАРАЛТ БОЛОВ.

2015-02-27

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын графикт цугларалт 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагт “Иргэний танхим”-д болов. 
Багийн ИНХ-ын дарга Г.Туяа, Б.Мягмарсүрэн, Б.Батсайхан, Б.Батбилэг, Б.Нарантуяа нар оролцож хурал 100 хувийн ирцтэй хуралдав.

ИТХ-ын дарга З.Зоригтбаатар, Засаг дарга Ж.Ёндонжамц, ИТХ-ын ажлын албаны дарга М.Гансүх нар мэдээлэл хийж, багийн ИНХ-ын дарга нар мэдээлэл, санал солилцов.
Мэдээлэлд:
1. ИТХ-ын төлөөлөгчдийн 2015 оны Тэргүүлэгчдийн хурлын мэдээлэл.
2. Улаанбаатар хотод зохион байгуулсан “Бахархан дуурсагдах Дашбалбар нутаг минь” сум сурталчлах өдөрлөгийн мэдээлэл.
3. Сумын 90-н жилийн ойн хандивын сангийн мэдээлэл.
4. Бусад мэдээ мэдээлэлд санал бодлоо солилцох тухай асуудлуудыг хэлэлцэв.
Сумын ИТХ-аас багийн ИНХ-ын дарга нарыг багийн Засаг дарга, багийн эмч, багаас сонгогдсон Хурлын төлөөлөгч нартай хамтарч багийн айл өрхөөр явж ажиллах үүрэг чиглэл өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%