ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

МЭНДЧИЛГЭЭ

2015-02-18

 XVII жарны тийн ялгуусан хэмээх модон морь жилдээ Сумын ИТХ-аас “Төрийн хуулийг дээдлэн, төр засгийн бодлого шийдвэрийг үнэнч шударгаар ард иргэдэд нээлттэй хүргэж үйлчлэхэд оршино” гэсэн эрхэм зорилго тавин ажилласан. Сумын ОНХС-гийн 473 сая төгрөгийн төсвөөр гүйцэтгэх ажил арга хэмжээ, төслийг баталснаар гэр хорооллын гудамжинд гэрэлтүүлэг, камер  тавих, гудамжны зам, гүүр засварлах зэрэг бүтээлч ажлуудыг иргэдийн оролцоотой хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын жил байлаа. Сумын нийт өрх 910, хүн ам 3250, 70 хүүхэд шинээр мэндэлсэн.

          Өнгөрсөн онд сумын нийт иргэд, ААН, төрийн албан хаагчид, бидний хийж бүтээсэн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсын тэргүүний шилдэг сум гэсэн өндөр нэр хүндтэй шагнал хүртсэн явдал юм.  Аймгийн наадмаар аймгийн начин Д. Анар аймгийн арслан цол хүртэж нутгийнхаа ард иргэдийг баярлуулав. Мөн сумын эдийн засгийн голлох салбар болох мал  13000 –иар өсч зөвхөн хонин сүрэг 100 мянга давсан байна.

2015 ондоо сумынхаа түүхт 90-н жилийн ойг угтаж хийх бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг эхлүүлээд байна.

Сумынхаа азай буурал хөгшид, хүүхэд залуучууд, нийт иргэд та бүхэндээ ирж буй ХVII жарны галзууруулагч хэмээх модон хонин жилдээ

Ах дүү төрөл төрөгсөд, үр хүүхэд элэг бүтэн

Ахмад настан өвгөд хөгшид урт наслан

Ажил бүтээл нь амжилт бүтээлээр арвин

Алдрай биесүүд нь өвчин зовлонгүй эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

     Айл бүхэн идээ ундаа элбэг дэлбэг, хотол олноороо сайхан шинэлээрэй.

 

 

 

ДАШБАЛБАР СУМЫН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА 

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%