ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

"Нутгийн бахархах иргэн" тодорлоо.

Сумын түүхт 90-н жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод зохин байгуулагдсан “Бахархан дуурсагдах Дашбалбар нутаг минь” сум сурталчлах өдөрлөгөөр  Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн санаачлагаар “Нутгийн бахархах иргэн” номинацын эздийг иргэдийн нээлттэй санал асуулгаар тодрууллаа. Сумын ИТХурал, Засаг даргын зүгээс номинацын эздэд “Нутгийн бахархах иргэн-Өргөмжлөл”-ийг хүртээж, дурсгалын зүйл, хундан цагаан хонь бэлэглэв.

1.    Эрүүл мэндийн салбарт - Жаргалын Энхзул УБ хотын ЭМХТөвийн яаралтай тусламж үйлчилгээний албаны дарга.  

2.    Боловсролын салбарт- Ишжамцын Гончигбат ШУТИС-ийн Архитекторын Тэнхимийн салбарын эрхлэгч, доктор, профессор. Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга.

3.    Шинжлэх ухааны салбарт- Гончигийн Гантогтох МИУС-ийн багш, доктор, профессор.

4.    Соёл урлагийн салбарт–Тавхайжамцын Цэмпилмаа “Гавъяат жүжигчин” Монгол Кино үйлдвэр.

5.    Спортын салбарт- Дамвадондогийн Баатаржав МУ-ын Хөдөлмөрийн баатар, Пара-олимпын аварга.

6.    Төр захиргааны салбарт– Батаагийн Батцэрэн Монгол Улсын Дээд Шүүхийн гишүүн.

7.    Шилдэг бизнесмэнд- Даваасүрэний Амар “ААББ” ХХК-ийн ерөнхий захирал,

8.    Шилдэг залууд- Батчулууны Оюунбилэг “Discover center Mongolia ХХК-ийн захирал, “Амин-Тоонто” ТББ-ын тэргүүн.

9.    Шилдэг оюутанд- Мөнхбаатарын Мөнх-Эрдэнэ МУИС-ийн оюутан. 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%