ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛОВ.

2015-01-14

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны анхдугаар хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 85,7 хувийн ирцтэйгээр Иргэний танхимд хуралдав. 
Тэргүүлэгчдийн хурлыг өргөтгөсөн хэлбэрээр хийж хуралд ИТХ-ын ажлын албаны дарга М.Гансүх, Хэсгийн төлөөлөгч Э.Түвшинтөгс, Номинт багийн Засаг дарга Г.Ганцогт, Иргэний танхимын ажилтан Ц.Жаргалмаа нар оролцов. 
Хурлаар:
1. Сумын 2014 оны гэмт хэргийн ажлын мэдээлэл. /Хэсгийн төлөөлөгч/
• Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх.
• Архидалт.
• Замын хөдөлгөөний аюулгүй байдал.
2. Төрийн шагналд зарим хүмүүсийг өргөн мэдүүлэх тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэв.
Тэргүүлэгчдийн хурлаас:
1. Малын хулгайтай тэмцэх ажлыг сайжруулахад:
• Хэсгийн төлөөлөгчид хурлаас гарсан саналыг үндэслээд малын хулгайтай тэмцэх, хулгайг илрүүлэх чиглэлийн ажил зохион байгуулах асуудлыг боловсруулж сумын ГХУСАЗСЗөвлөлд оруулах.
• Цагдаа суманд мал, мах авдаг ченжүүдийн бүртгэл хөтлөх.
• Ченжүүдээр мал, мах худалдаж авхад хэрэгжүүлэх журам зааврын заалтыг мөрдөн хэрэгжүүлж, мал мах худалдан авсан тухай бүртгэлийг бүрэн хөтлүүлж, цагдаад хянуулж малын гарал үүслийн гэрчилгээг авч хэвшүүлэх. /Малын толгой, арьс, шийр/ Энэ заалтыг хэрэгжүүлээгүй нөхцөлд торгох.
• Сумын цагдаа, зам дагуух бусад сумдын цагдаа нартай холбогдож мэдээлэл дамжуулж, авч хамтарч ажиллах.
• Иргэд малын хулгайн талаарх мэдээллийг цаг тухайд нь цагдаа, төрийн байгууллагад мэдээлэх.
2. Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнуулахаар тодорхойлогдсон 24 хүний тодорхойлолтыг аймгийн Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдэд уламжлахаар тус тус шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%