ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын 11 дүгээр хуралдаан боллоо

2018-05-31

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 –р хуралдааныг 2018 оны 05-р сарын 28-ны өдөр  төлөөлөгчдийн 85,7 хувийн ирцтэй хуралдуулж:

1.    “Бэлчээр хамгаалах, усжуулах” дэд хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

2.    Байгалийн ердийн шорооны төлбөрийн хэмжээ тогтоох тухай

3.    Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайн мэдээлэлд Орон нутгийн байгалийн баялгийн нөөцийг илэрүүлэх хайгуул, судалгааны ажил явуулах саналын тухай.

4.    Сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 4 асуудлыг хэлэлцэж хуралдаанаас 4 тогтоол гаргасан.   

 

-       “Бэлчээр хамгаалах, усжуулах дэд хөтөлбөр”-ийн 6-ын 6.1 дэх заалтыг нийт малыг хонин толгойд шилжүүлснээр малчин болон мал бүхий иргэдээс жилд нэг удаа  сайн дураар хандивыг хуримтлуулна гэж өөрчлөх.

Хөтөлбөрт худаг гаргах үйл ажиллагааны хяналт, усны хайгуулын үйл ажиллагааг    тодорхой тусгаж, хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад даалгасан

-       Аж ахуйн нэгж, байгууллагад ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглах байгалийн ердийн шорооны 1 м3 шорооны төлбөрийг 2000 төгрөгөөр тогтоосон.

-       Ашигт малтмалын газрын тосны газраас ирүүлсэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтаар олгох боломжтой талбайн мэдээллийг хэлэлцээд тусгай хэрэгцээний газартай давхцаагүй тул орон нутгийн байгалын баялгийн нөөцийг илрүүлэх хайгуул, судалгааны ажил явуулах саналыг дэмжсэн .

-       Сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд:

Суманд Мал нядалгааны цэг шинээр байгуулахад 10000 м2 газрыг эзэмшүүлэх.

-       Барилга байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлтөнд 550 метр квадрат газрыг эзэмшүүлэх шийдвэрүүдийг тус тус гаргав.

 

Хурлын Ажлын алба.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%