ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хурал болов

2018-05-31

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны графикт 05-р хурал 2018 оны 05-р сарын 09-ны өдөр 57,1 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1.    Хөрөнгө актлах тухай.

  1. Монгол Улсын Төрийн шагналд зарим иргэдийг тодорхойлж, уламжлах тухай.

3.    Хуралдаан товлон зарлах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцээд:

  • Цэцэрлэгийн 39205 /машин тоног төхөөрөмж/ данснаас 7 нэр төрлийн  4.079,245 төгрөгийн хөрөнгүүдийг  ашиглалтаас хасч актлах.
  • Тэргүүлэгчдийн 2018 оны 16-р тогтоолоор батлагдсан Ажлын хэсэг хөрөнгийн ашиглалтын байдалд үзлэг хийж, сэргээн засварлаж дахин ашиглагдах боломжтой хөрөнгө байгаа эсэхэд хяналт тавих.
  • Сумын ЭМТөвийн 2 ажилтанг Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнуулахаар тодорхойлж уламжлах.
  • Сумын ИТХ-ын ээлжит 11-р хуралдааныг 2018 оны 05-р сарын 28-ны “Даваа” гаригт зарлан хуралдуулж, хуралдаанаар:

1.    Сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

2.    “Бэлчээр хамгаалах, усжуулах” дэд хөтөлбөрийн 6.1 дэхь заалтад өөрчлөлт оруулах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэхээр тус тус шийдвэрлэв.

 

Мэдээллийг Хурлын Ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%