ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

С.Зоригийн нэрэмжит шатрын тэмцээний дүн

2018-05-31

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул нэрт сэхээтэн, алдартангуудын нэг Санжаасүрэнгийн Зориг агсаны Хобби “Шатар”-ыг алдаршуулж, төрсөн өдрийг нь дурсан түүний нэрэмжит шатрын ТЭМЦЭЭН-ийг 2018 оны 4-р сарын 21-ны “Бямба” гаригт амралтын өдөр удирдамжийн дагуу зохион явуулав.

Тэмцээнд: Насанд хүрэгчид:

Эрэгтэй – 15 шатарчин

Эмэгтэй – 6 шатарчин

Хүүхэд 15-18 насны ангилалд:

Эрэгтэй – 21 сурагч

Эмэгтэй – 9 сурагчид тус тус тоглож оюун ухаан, уран нүүдэл, ул чадвараар өрсөлдөн наадав.

Мөн өсвөр үеийн сурагчдийг эрэгтэй, эмэгтэй төрлөөр:

7-8 нас

9-10 нас

11-12 нас

13-14 насны ангиллаар тоглуулж шалгарсан сурагчдыг Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Шатрын спортыг сумандаа залуу хойш үед өвлүүлэх, хүүхдийн авъяас билгийг хөгжүүлэх зорилгоор миний журмын анд Чимэддоржийн Чинбат сургуулийн сурагчдад Шатрын дугуйлан хичээллүүлдэг байсан.

Ч.Чинбат  2010 онд ажлын томилолтоор Хэнтийн Дадал суманд сууршин ажилласан.

Миний бие С.Зориг агсныг хүндэлж дээдэлдгийн учир, 2012 оноос эхлэн Монгол Улс даяар зохион явагддаг С.Зориг агсаны Хобби “Шатар”-ыг алдаршуулж, төрсөн өдрийг нь дурссан түүний нэрэмжит шатрын ТЭМЦЭЭН-ийг Дашбалбар сумандаа зохион явуулж эдүгээ 7 дахь жилтэйгээ золгож байна.

2018 онд зохиогдсон нэрэмжит шатрын тэмцээний тайланг “Зориг Сан”-д хүргүүлж байна.

2017 оноос эхлэн нэрэмжит тэмцээнд аймгийн төв, зэргэлдээх Баяндун, Чулуунхороот сумдаас шатарчид ирж оролцдог болсон.

2018 оны 4-р сарын 21-ний өдрийн тэмцээнд Дорнод аймгийн Хэрлэн, Баяндун сумдаас насанд хүрэгчид болон өсвөр үеийн шатарчид ирж оролцон, тэмцээнийг маань чимж, бас ч үгүй ганзага дүүрэн буцасгаасан.

Тайлбар: Тэмцээн зохион явуулдаг өдөр би албан томилолтоор Улаанбаатар хот ажлаар явсан. Тэмцээний бэлтгэл бүх ажлыг бүрэн хангаад тэмцээн зохион байгуулах сумын удирдлага, С.Зоригийн нэрэмжит ЕБС-ийн захирал нарт даатган хариуцуулсан.

Сумын Засаг дарга Б.Баттулга Сургуулийн захирал Д.Байгалмаа нар болон зорион байгуулах комиисс тэмцээнийг хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай явуулсанд талархасан. 











ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1305
510 / 39%
413 / 32%
186 / 14%
196 / 15%