ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Багшийн сэтгэл Өөрийн томилолт

2018-05-31

Физикийн Намжилмаа гэж нэршилтэй эдүгэй 70 насыг шүргэж яваа Махбадарын Намжилмаа багш /ахмад багш/ өөрийн төрөлх нутаг Дорнод аймгийн Дашбалбар сумын С.Зоригийн нэрэмжит  ЕБС-ийнхаа 12-р ангийн төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтанд нь зориулж мэргэжлийнхээ хичээлээр сургалт давтлага өгч ажиллаж байна.

Зөвлөх багш М.Намжилмаа тус сургуулийн Физикийн багш Ц.Цэрэнжаргалын Чойбалсан хотод сургалтанд хамрагдах хугацаанд хичээл зааж, 10-11 дүгээр ангийн физикийн сонгоны сурагчдад давтлага өгч байна.

Энэ хичээлийн жилд 12-р анги төгсөгчдөөс 7 сурагч физикийн хичээлээр их дээд сургуульд элсэх элсэлтийн шалгалт, 3 сурагч анги төгсөх улсын шалгалтыг тус тус  өгөх юм байна.

М.Намжилмаа багш “Би тэтгэврийн хүн” гээд суулгүй уугуул нутаг Дашбалбарын сургуулийн багш нар шинэ залуу багш нараар бүрдэж байгааг анхаарч, залуу багш нарт болон сурагчдад хичээл сургалт, мэргэжил арга зүйн зөвлөмж, сургалт өгч, багшлах ур чадвар, туршлагаасаа дэмжлэг өгөх зорилгоор нутгийн шилдэг ахмад багш нарын “Зөвлөх баг” байгуулж /Монгол хэлний багш Б.Шагдаржав, орос хэлний багш Б.Жамъян, түүхийн багш Д.Цэцэг, Монгол улсын гавъяат багш Б.Жаргал математик/, боловсролын удирдах ажилтан С.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй/ өөрийн төрөлх сургуульдаа зөвлөн, сургалт явуулан ажиллаж байна.

М.Намжилмаа багш, багшийн мэргэжил эзэмшиж 1970-1986 онуудад өөрийн сумын сургуульдаа багшилж байгаад, боловсролын салбарын цаг үеийн томилолтоор Сүмбэрийн 10 жилийн, Чойбалсан хотын 7, 5-р сургууль, Шинэ-Хөгжил сургуулиудад ажиллаж байсан.

Мэргэжлийн багш нарт зөвлөгөө өгч, багш нарын саналаар ахлах ангийн сурагчдад  математикийн хичээлээр давтлага өгч ажиллана.

 2018 оны намрын хичээлийн жилд М.Намжилмаа багшийн нэрэмжит “Физик”-ийн олимпиад Шинэ-Хөгжил сургуульд зохион явагдана гэсэн баяртай мэдээллийг аваад ном бичиж байгаа гэж сэтгэл өндөр, хүүрнэлтэй сургалтын ажлаа явуулж байна.

М.Намжилмаа багшийнхаа эрдэм ном сургаж өвлүүлэх, их үйлсд нь амжилт хүсье.

 

Мэдээллийг: Хурлын Ажлын алба.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%