ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчид хуралдлаа

2018-05-31

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны графикт 04-р хурал 2018 оны 04-р сарын 10-ны өдөр 71,4 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

1.    Хөрөнгө актлах, хөрөнгө актлах саналыг аймгийн ОНӨА-нд хүргүүлэх тухай.

2.    Малчдын дундын сан бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам батлах тухай.

3.    Орон нутгийн Хурлын төлөөлөгчийн нөхөн сонгуулийг товлон зарлах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцээд:

  • Сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд ашиглагдаж байсан 21 нэр төрлийн  17324997 төгрөгийн хөрөнгүүдийг ашиглалтын хугацаа дууссан, элэгдлийн нийт  хэмжээ, ашиглалтын хугацаагаараа балансын үнийг нөхсөн, сэргээн засварлах боломжгүй гэж дүгнэн ашиглалтаас хасах.
  • Ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагаанд ашиглагдаж байсан 3 нэр төрлийн 38194000 төгрөгийн хөрөнгүүдийг ашиглалтын хугацаа дууссан, элэгдлийн нийт  хэмжээ, ашиглалтын хугацаагаараа блансын үнээ нөхсөн, сэргээн засварлах боломжгүй гэж дүгнэн нэр төрөл, үнийн дүнгээр нь хавсралтаар гаргаж, актлуулах саналыг аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн.
  • Малчдын дундын сан бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмыг  Захиргааны ерөнхий хуульд заагдсан Захиргааны хэм хэмжээний актад тавигдах хуулийн залтуудад тусгагдсан баримт бичиг бүрдэл дутуу гэж үзээд буцаасан.
  • Сумын 2018 оны төсөвт орон нутгийн Хурлын төлөөлөгчийн нөхөн сонгууль зохион явуулах төсөв тусгагдаагүй, төсөв, санхүү хүндрэлтэй  байгаа тул нөхөн сонгууль товлон зарлах боломжгүй гэж үзсэн шийдвэрүүдийг тус тус гаргав.

Мэдээллийг: Хурлын Ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%