ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын ээлжит 10-р хуралдааны тухай

2018-03-29

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 р хуралдааныг 2018 оны 03-р сарын 26-ны өдөр 61,9 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

 1.    Сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

2.     “Архидан согтуурахтай тэмцэх” дэд хөтөлбөр батлах тухай.

3.    Сумын 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

4.    Хурлын Тэргүүлэгч нөхөн сонгох тухай.

5.     “Малчдын дундын сан бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам” зэрэг 5 асуудлыг хэлэлцээд:

-       Сумын 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд:

Барилга байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлтөнд 450 метр квадрат газрыг эзэмшүүлэх.

“Тунгаа маенз” ХХКомпаньд агуулахын зориулалтаар 10 га газрыг ашиглуулах.

-       “Архидан согтуурахтай тэмцэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас 3,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх.

-       Хурлын Тэргүүлэгчид, нэг төлөөлөгчийг нөхөн сонгосон.

-       Сумын 2018 оны төсвийг:

Сумын 2018 оны төсвийн орлогыг 68,408.8 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 166,898.8 мянган төгрөг.

Сумын Орон нутгийн ерөнхий орлогын дансны үлдэгдлээс 22,426.2 мянган төгрөг зарцуулах.

Сумын ОНХС-ийн хандив тусламжийн орлого 20,200.0 мянган төгрөг байхаар, нийт 111,035.8 төгрөгөөр нэмж тодотгосон.

Орон нутгийн төсвийн байгууллагын зарлагыг 6,275.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг 104,760.8 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.  

-       “Бэлчээр хамгаалах, усжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх “Малчдын дундын сан бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг хуралдаанаас Тэргүүлэгчдэд эрхийг нь шилжүүлсэн шийдвэрүүдийг тус тус гаргав.

 

Мэдээллийг хурлын Алба.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%