ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Аяны харгуйд сүүн цацал өргөе

2018-03-29

Happy life ТББ-ын тэргүүн Лектор Э.Эрдэнэ-Очир Дашбалбар сумын иргэдэд, хувь хүн харилцааны соёл, хүмүүжил,төлөвшил, зан хандлагыг эзэмших талаар  “Уучлахын ач тус”, “Гэр бүлийн харилцаа” сэдэвт лекцийг өөрийн гэр бүлийн  бодит амьдралд тохиолдсон явдал, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, өөрийн судалгааны ажил, ШУ-ны онол, нэрт эрдэмтдийн ишлэлд тулгуурлан уншив.

Лекцэнд 100-аад иргэд хамрагдаж харилцааны соёлын талаарх мэдлэгээ сэргээж, лектор Э.Эрдэнэ-Очирт баярласан талархсанаа илэрхийлэв.

Залуу лектор Э.Эрдэнэ-Очирын цаашдын ажилд амжилт хүсч, аяны харгуйд нь сүүн цацал өргөе.

Лекцийг сумдын ИТХ-тай хамтран зохион байгуулах ажлыг санаачилсан аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох танд талархал илэрхийлье.

Ахмад настан Д.Цэрэнхэнд /эмч/ эгч Э.Эрдэнэ-Очирт лекцээ манай сумын залуучуудад уншиж өгөөрэй гэж хүсээд, ажилд нь амжилт хүсэн өөрийн сэтгэлийн бэлэг гардуулав.

 

Хурлын Ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%