ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Удирдах зөвлөл байгуулав

2018-03-29


      Дашбалбар суманд 2018 оны 1-р сарын 30-ны өдөр аймгийн Улаан Загалмайн Хороо ажиллаж, шинэчлэгдсэн дүрмийн дагуу сумын “Улаайн Загалмайн” анхан шатны салбар хороог шинэчлэн байгуулж, Удирдах зөвлөлийг шинээр байгуулав.

      Сумын “Улаан Загалмайн” салбар хорооны нарийн бичгийн даргаар П.Бор-Охин / МЭҮТ-ийн мэргэжилтэн/ томилогдов.

      Удирдах зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж:

      Тэргүүн: - Д.Тэгшээ – Хурлын дарга

      Гишүүн –  Т.Нарантуяа – Сумын Нийгмийн ажилтан

-       Г.Болорцэцэг – ЕБС-ийн нийгмийн ажилтан

-       Х.Халиун – Цэцэрлэгийн багш

-       Г.Мөнх-Алдар – ЭМТ-ийн их эмч

-       М.Бат-Оргил – Харзат багийн Засаг дарга

-       С.Сантуяа -ЕБС-ийн сурагч

      Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг нь Олон Улсын Хүмүүнлэгийн байгууллага юм.

      Зорилго:

1.    Гамшигийн менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх /Иргэдийн амь нас, амьжиргааг гамшиг ослоос сэргийлэх, бэлэн байдлыг ханган, нөхөн сэргээх үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлнэ/

2.    Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх /нийгмийн ЭМ-ийн үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх/

3.    Нийгмийн халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх /Зорилтот бүлгийн хүмүүст нийгэм-сэтгэл зүйн болон нийгмийн халамжийн үйлчилгээг олон нийтийн оролцоонд тулгуурлан хүргэж, хүчирхийлэлгүй, энх амгалан нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна/

4.    Хүүхэд залуучуудын хөдөлгөөн /Гишүүнчлэлд суурилсан, сайн дурынхны өргөн сүлжээтэй, хүүхэд залуучуудын хөдөлгөөнийг дэмжсэн, мэргэшсэн хүний нөөц бүхий үндэсний нийгэмлэгийг хөгжүүлнэ. 

УЗ-н гишүүний татвар жилийн 6000 төгрөг /сард 500 төгрөг/

Онцгой гишүүний татвар жилийн 50000 төгрөг.

Онцгой гишүүний давуу эрх: Дорнод аймгийн Улаан Загалмайн Хороо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын УЗН, Манжуур хотын “Пинь Айнь” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээнд тусгагдснаар Онцгой гишүүн нь уг эмнэлэгт бүх төрлийн эмнэлгийн оношлогооны шинэжилгээ хийлгэхэд төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт эдэлнэ.

Гишүүний татварын 6000 төгрөгийн 20 хувийг МУЗН-д, 5 хувийг олон улсын УЗН-д тус тус төвлөрүүлж, үлдэгдэл татвараар аймгийн УЗХороо Хүмүүнлэгийн үйл ажиллагаандаа зарцуулна.

      Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцсон малчдыг “Нигүүлсэнгүй үйлстэн манлай малчин” цол шангал хүртээнэ.

      Улс, аймаг, сумын аварга малчдыг шалгаруулах журманд “Хүмүүнлэг-Нигүүлсэнгийн” үйл ажиллагаанд оролцсон оролцоог нь харах чиглэл барьж байгаа юм байна.  

 

Мэдээллийг: Хурлын ажлын алба.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%