ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдав

2018-02-01

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 1-р сарын 10-ны өдрийн хурлын 3 дугаар тогтоолоор сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Тус зөвлөлд сумын Хурлын дарга, Засаг дарга, Хурлын нарийн бичгийн дарга, сумын Нийгмийн ажилтан, Хэсгийн төлөөлөгч нар албан тушаалын чиг үүргээр байхаар журманд заагдсан. Зөвлөлийн гишүүд ЗДТГ, ЕБС, Цэцэрлэг, ЭМТөвийн дарга, захирал, эрхлэгч, багийн Засаг дарга нар болон сургуулийн нийгмийн ажилтан нараас бүрдсэн бүтэцтэй. 
ГХУСАЗСЗ-ийн хурал 2018 оны 1-р сарын 15-ны өдөр 11 гишүүн буюу 73,3 хувийн ирцтэй хуралдаж:
1. ГХУСАЗСЗ-ийн 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Төлөвлөгөөнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан.
- Хууль эрх зүйн сургалт, сурталчилгаа явуулах.
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралтаас урьдчилан сэргийлэх
- Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
- Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхэд хамгааллын асуудал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
- Гал түймэр /хээрийн болон объектын/-ээс урьдчилан сэргийлэх.
- Хяналт
Төлөвлөгөөнд хэрэгжүүлэх ажлыг хугацаатай, эзэнтэй, үр дүнг тооцох чиглэлийг тодорхой болгож тусгасан.

Мэдээллийг: Хурлын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%