ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчид хуралдлаа

2018-01-16


Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны графикт 01-р хурал 2018 оны 01-р сарын 10-ны өдөр хуралдав.  Хуралд ирвэл зохих 7 тэргүүлэгчдээс Д.Тэгшээ, Б.Батзориг, Б.Мягмарсүрэн, Б.Базар, Г.Ганцогт нар ирж 71,4 хувийн ирцтэй хуралдав. Тэргүүлэгч  Ц.Тунгалаг, Б.Мөнхбаяр нар чөлөөтэй.

Хуралдаанд хэлэлцсэн асуудал:

  1. Сумын нөөцийн өвсийг худалдах үнэ тогтоох тухай
  2. Төрийн шагналд зарим иргэдийг тодорхойлж, уламжлах тухай.
  3. Сумын Гэмт хэргээс ульдчилан сэргийлэх ажлын салбар зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцээд.

Хурлын Тэргүүлэгчдээс:

-       Нөөцд байгаа 3000 боодол өвсийг малчдад худалдах нэг боодлын үнийг 3500 төгрөгөөр тогтоосон.

-       Цэцэрлэгийн багш, ажилтан 3 иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулах тодорхойлолтыг дэмжин, дээд шатны байгууллагад уламжилсан.

-       Сумын Гэмт хэргээс ульдчилан сэргийлэх ажлын салбар зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан шийдвэрүүдийг гаргав.

 

Хурлын ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%