ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчид хуралдав

2017-12-06

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны графикт 11-р хурал 2017 оны 11-р сарын 29-ны өдөр 71,4 хувийн ирцтэй хуралдав. Хуралд ирвэл зохих 7 тэргүүлэгчдээс Д.Тэгшээ, Б.Батзориг, Б.Мөнхбаяр, Б.Базар, Г.Ганцогт ирж, тэргүүлэгч Ц.Тунгалаг ээлжийн амралттай, Б.Мягмарсүрэн чөлөөтэй байв.

Тэргүүлэгчдийн хурлаар:

  1. Сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан зарлах тухай.
  2. Төрийн шагналд зарим иргэдийг тодорхойлж, уламжлах тухай.
  3. “Малчдын амьжиргааг дэмжих” дэд хөтөлбөрийн 6 дугаар зүйлд нэмэлт заалт оруулах тухай.
  4. Дашбалбар сумын “Биеийн тамир спортыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн тухай.
  5. “Бэлчээр хамгаалах, усжуулалт, дундын сан бүрдүүлэх” дэд хөтөлбөрийн тухай.
  6. “Үхэр” дэд хөтөлбөрийн тухай.
  7. “Элсэлтийн ерөнхий шалгалтанд 750 ба түүнээс дээш оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшийг урамшуулах журам”-ын тухай.
  8. Сумын Засаг даргаас 2 асуудлаар ажлын мэдээлэл сонсох тухай. Үүнд:

ü  Сум “Шинь-Шинь” ХХК-тай 2017 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн явцын тухай.

ü  Сумын Дизель станцын ашиглалтын тухай гэсэн асуудлуудыг хэлэлцээд:

-       Сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдааныг 2017 оны 12-р сарын 15-ны өдөр хуралдуулах.

-       Монгол Улсын төрийн шагналд 3 иргэнийг тодорхойлж, уламжлах.

-       “Малчдын амьжиргааг дэмжих дэд хөтөлбөр”-ийн 6 дугаар зүйлийн 6.3. дахь заалтыг нэмж оруулах.

-       Сумын “Биеийн тамир спортыг хөгжүүлэх” дэд хөтөлбөр.

-       “Бэлчээр хамгаалах, усжуулалт, дундын сан бүрдүүлэх” дэд хөтөлбөр.

-       “Үхэр” дэд хөтөлбөр.

-       “Элсэлтийн ерөнхий шалгалтанд 750-аас дээш оноо авсан сурагч, түүнийг бэлтгэсэн багшийг урамшуулах журам”, эдгээр хөтөлбөр, журмыг Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, бүрдэл болон албан баримт бичгийн боловсруулалтыг сайжруулж, зохион байгуулалтын баримт бичгийн стандартыг хангаж, сумын ИТХ-ын хуралдаанд оруулахыг, мөн Дизель станцын ашиглалтанд анхаарч ажиллахыг тус тус сумын Засаг даргад даалгав.

 

Мэдээллийг: Хурлын Ажлын алба.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%