ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОЛБОО ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2017-11-23

 МОНГОЛЫН НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО

 ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН СУМЫН

ИТХ-ААС ЗОХИОН ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

2017.11.20

     

            Дашбалбар сумын ИТХ-аас Монголын Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд дараах ажлуудыг зохион хэрэгжүүлэв.

 

1.    Эзэн богд Чингэс хааны мэндэлсний 855 жил “Монгол Бахархал”-ын өдөр, Монголын Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг суманд тэмдэглэх үйл ажиллагаанд Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Хүндэтгэлийн хуралдаан”-ыг зарлаж 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 87,5 хувийн ирцтэй хуралдуулав.

2.    Хүндэтгэлийн хуралдаанаар дараах хөтөлбөрт үйл ажиллагаа зохион явуулав.

ü  Эзэн богд Чингэс хааны мэндэлсний 855 жил “Монгол Бахархал”-ын өдөр, Монголын Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа.

ü  Төрийн албан хаагчийн Тангараг өргөх ёслолын ажиллагаа.

3.    “Хүндэтгэлийн хуралдаан”-д НӨУЁБ-ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон үе, үеийн Хурлын төлөөлөгчид, удирдлагууд /Хурлын дарга, Засаг дарга/-ыг урилгаар оролцуулж хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулав.

4.    Хүндэтгэлийн хуралдаанаар сум орныхоо хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ зориулж ажилласан сумын Засаг дарга асан Ж.Ёндонжамцыг Монголын Нутгийн Удирдлагын Холбооны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Хурлын даргаар ажиллаж байсан Д.Дашдорж /Дорнод Их Сургуулийн багш, доктор/ Засаг дарга асан Б.Алтанцэцэг нарыг МНУХ-ы дээд шагнал “Соёмбо” тэмдэгээр шагнаж, үнэмлэх гардуулав.

5.    Хүндэтгэлийн хуралдаанд урилгаар оролцсон Хурлын даргын алба хашиж байсан Д.Дашдорж, Д.Ганхуяг, Засаг дарга асан Ж.Ёндонжамц, Б.Алтанцэцэг, 1992-1996, 2004-2008, 2012-2016 оны Хурлын төлөөлөгч асан ахмад настан Д.Доржням, Б.Шатарбал, Г.Цэрэнжав нар дурсамж, сэтгэлийн үг хэлж, зөвлөмж, сургаалаа өгсөн.

6.      Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн ажлын хүрээнд сумын ИТХ-аас Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийг сумандаа урьж хамтран сумын иргэдэд болон сургуулийн хүүхдэд шинээр гарсан хуулиудаар эрх зүйн сургалтыг явуулж, 7 иргэнд хуулийн ганцаарчилсан зөвлөмж өгч ажиллуулсан.

   

Мэдээллийг: Хурлын Ажлын алба

 

 














ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%