ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчид хуралдав

2017-10-13

 

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны графикт 10-р хурал 2017 оны 10-р сарын 11-ний өдөр 57,1 хувийн ирцтэй хуралдав. Хуралд ирвэл зохих 7 тэргүүлэгчдээс Д.Тэгшээ, Б.Батзориг, Б.Мөнхбаяр, Б.Базар ирж, тэргүүлэгч Г.Ганцогт, Ц.Тунгалаг Чойбалсан хотод албан ажилтай, Б.Мягмарсүрэн чөлөөтэй байв.

Тэргүүлэгчдийн хурлаар:

1.    Сумын Халуун усны үнэлгээний үнэ, тариф тогтоох тухай.

2.    Сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

3.    Мал, малын гаралтай бүтээгдэхүүнд жишиг үнэ тогтоох тухай.

4.    Буриад үүлдрийн омгийн хуцыг үржилд ашиглах, малчинд түрээслүүлэх үнэлгээ тогтоох тухай.

5.    Хөрөнгө актлах тухай.

6.    Аймгийн Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд суманд хамааралтай ажлын заалт, саналыг хэлэлцэж хүргүүлэх тухай.

7.    Хуралдаан зарлах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж:

ü  Сумын Халуун усны үйлчилгээний үнэлгээний үнэ, тариф тогтоох.

Сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг ИТХ-ын хуралдаанд оруулж хэрэлцүүлэх.

ü  Мал, малын гаралтай бүтээгдэхүүний үнэлгээг малын төрөл, насны ангилал бүрт болон сүү цагаан идээгээр боловсруулах бүтээгдэхүүн тус бүрт жишиг үнэлгээг тогтоож.

ü  Буриад үүлдрийн омгийн хуцыг хонин сүрэгтээ үржилд ашиглах малчинд түрээслүүлэх  үнэлгээг 1 хуцыг 50000 төгрөгөөр тогтоож, 50 хээлтэгчид 1 үржлийн хуц байхаар гэрээгээр ашиглуулах ажлыг сумын МЭҮТасгийн хяналттайгаар хэрэгжүүлэх.

ü  Сургуульд ашиглагдаж байсан 3 хуучин барилгыг актлуулах саналыг аймгийн ОНӨАлбанд хүргүүлэх.

ü  Аймгийн Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд суман хамааралтай ажлын заалтыг хэлэлцэж, сумын Халуун усны  “Бойлуранд цэвэр усны шугам татах” ажлыг аймгийн Үндсэн чиглэлд тусгуулах саналыг хүргүүлэх.

ü  Сумын ИТХ-ын ээлжит 7-р хуралдааныг 2017 оны 10-р сарын 23-ны өдөр хуралдуулахаар тус тус шийдвэрлэв.

  

МЭДЭЭЛЛИЙГ БЭЛТГЭСЭН: НАРИЙН 

БИЧГИЙН ДАРГА                  М.ГАНСҮХ




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%