ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын 6-р хуралдаан

2017-08-22


                      Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 – р хуралдааныг 2017 оны 08-р сарын 09-ний өдөр хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Сумын 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай.
2. Сум Хөгжүүлэх Сангийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай.
- Жижиг дунд үйлдвэрлэлийн төслийн санхүүжилт.
- “Малчдын амьжиргаа дэмжих” дэд хөтөлбөрийн санхүүжилт
- Залуу гэр бүлийг дэмжих “Орон сууц” хөтөлбөрийн санхүүжилт 
3. Үйлдвэрийн хадлан бэлтгэх талбайн байршлыг тогтоох тухай.
Хуралдаанаас хэлэлцсэн асуудлаар дараах шийдвэрүүдийг гаргав. 
 Сум хөгжүүлэх сангаас 2017 онд олгогдох төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэнд 190 сая 700000 мянган төгрөгийг баталж. 
- Жижиг дунд үйлдвэрлэлийн төслийн санхүүжилтэнд 107 сая 700.0 мянган төгрөг.
- “Малчдын амжиргаа дэмжих” дэд хөтөлбөрийн санхүүжилтэнд 43 сая төгрөг.
- Залуу гэр бүлийг дэмжих “Орон сууц” хөтөлбөрийн санхүүжилтэнд зээлийн эргэн төлөлтөөс 40 сая төгрөг.
- ЖДҮ-ийн нэг төсөлд олгох санхүүжилтийн дээд хэмжээ 30 сая төгрөг.
 Сумын 2017 төсвийн орлогыг 9,5 сая төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд сумын төсвөөс 25,5 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар шийдвэрлэв. Үүнд: 
- Сумын төв замуудын засварын ажилд 9,9 сая төгрөг
- Сум дундын эмнэлгийн засвар тохижилтын ажилд 5 сая төгрөг
- Ахмадын байрны гадна хашаа барих ажилд 500,0 мянган төгрөг
- Сумын ЗДТГ-ын дээврийн засварын ажилд 2 сая төгрөг
- Сумын Цагдаагийн хэсэгт Согтуурал шалгах багаж, бэлэн бус торгуулийн машин худалдан авахад 4,8 сая төгрөг
- Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, Үндэсний спортын төрлүүдийг дэмжих, уралдаан тэмцээн зохион байгуулахад 2 сая төгрөг
- “Хөдөөгийн алслагдсан малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн санхүүжилтэнд 1,3 сая төгрөгийг тус тус зарцуулна. 
 Сумын нутаг дэвсгэрт Харзат, Номинт багт байгалийн хадлан бэлтгэхийг зөвшөөрч. 
Харзат багт
- Зүүн Эмтийн эхэн
- Ишгэнэтийн голын эхэн
- Бэрхийн хөндий
- Хөлийн гол
Номинт багт
- Уран Дөч
- Имлахын гол
- Ханганааш /зүүн, баруун/
- Байц
- Булагууд /их, бага, хүйтэн/
Мэдээллийг: Хурлын ажлын алба.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%