ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчид хуралдав

2017-06-19

             Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны графикт 7-р хурал 2017 оны 06-р сарын 14-ны өдөр 15 цагт Хурлын даргын өрөөнд болов. Хуралд ирвэл зохих 7 тэргүүлэгчдээс Д.Тэгшээ, Б.Батзориг, Б.Мягмарсүрэн, Б.Мөнхбаяр, Ц.Тунгалаг нар оролцож 71,4 хувийн ирцтэй хуралдав. Тэргүүлэгч Б.Базар ээлжийн амралттай, Г.Ганцогт чөлөөтэй байв.




Тэргүүлэгчдийн хурлаар:
1. Монгол Улсын Төрийн шагналд зарим өндөр настангуудыг уламжлах тухай.
2. Орчны бүсийн Зөвлөл шинэчлэн байгуулах тухай.
3. Сумын Цагдаагийн хэсгээс 2017 оны эхний хагас жилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион хэрэгжүүлсэн ажлын тайлан сонсох тухай.
4. Улз багийн Цагаан-дэв хорооллын нутаг дэвсгэрт 2008-2016 онуудад иргэн, ААНэгж, байгууллагад дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн газрын бичиг баримтад ИТХ-аас томилогдсон ажлын хэсэг, удирдамжийн дагуу хяналт шинжилгээ хийх тухай гэсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Ажлын алба.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%