ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Шинэхээн буриадууд зочлов

2017-06-08

             

          БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Эвенх хошууны Шинэхээн баруун, зүүн сумдын ардын төлөөлөгч /малчид/-д 2017 оны 6-р сарын 6-7-ны өдрүүдэд манай суманд айлчлан зочилж сумын иргэдэд Буриадын язгуур өв соёлыг сурталчилж урлагын арга хэмжээгээр үйлчлэв.

        Шинэхээн баруун, зүүн сумдын ардын төлөөлөгчид 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллав.

        ОХУ-ын Буриад Улсын “Гавьяат жүжигчин” Монгол Улын Соёлын “Тэргүүний ажилтан” Д.Сэндэрээр ахлуулан “Наяан нава” хамтлагын ардын авьяастангууд нь, сумын ахмад ардын авьяастнуудтай хамтарсан буриадын язгуур дууны тоглолт хийж сумын хөдөлмөрчдөөс талархал хүртэв.

     Сумын Ахмадын хороо Шинэхээн буриадын төлөөлөгчдийг талархалтай угтан тосож, хүндэтгэл үзүүлэн үйлчилж, буриадын түүх, өв соёл, өнөөгийн аж байдлын талаар санал сэтгэгдэл солилцож, цаашид хамтран ажиллаж залуу хойч үеэ танилцуулж ажиллуулах ерөөлийг дэвшүүлцгээв. 
       
    Сумын Ахмадууд маань нар, хураа хүртээсэн сэвэлзүүр салхитай өдрөөр Шинэхээний зочидоо Баяндун сум руу үдэн мордуулав.

                  

             






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%