ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын төлөөлөгчид ажиллав

2017-06-02

               Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 5-р сарын 10-ны өдрийн хурлаар иргэдийн гаргасан өргөдөл, санал хүсэлтийг шйидвэрлэх ажлын хүрээнд, Хурлын даргын баталсан “Удирдамж”-ын дагуу Хурлын төлөөлөгчид орон нутаг /Сэвсүүл-жараахай баг/-т ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг “Шинь -Шинь” ХХК-ын баяжуулах үйлдвэр, “Ирвэс Интертрейд” ХХК-ийн жоншны олборлолт болон “Мэнэн Агро” ХХК-ын тариалан эрхлэлтийн үйл ажиллагаатай хянан танилцах ажлыг 5-р сарын 30-ны өдөр зохион хэрэгжүүлэв. Бүрэлдэхүүнд: 
1. Сумын ИТХ-ын 16 төлөөлөгч
2. Сэвсүүл-жараахай багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар
3. Сумын ЗДТГ-ын БОХУБайцаагч, Газар тариалан хариуцсан мэргэжилтэн нар ажилласан.
Удирдамжаар ажилласан зорилго:
1. Хэрлэн сумын харьяалалтай иргэнээс гаргасан өргөдөл. /“Шинь -Шинь” ХХК-ын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдолтой зөрчил/
2. “Ирвэс Интертрейд” ХХК-ий жоншны ашиглалтын үйл ажиллагааны зөрчил
3. “Мэнэн Агро” ХХК-ын тариалан эрхлэлтийн усжуулалтанд Улз голоос 3-н хэсгээр усжуулалтын хоолой татсан тухай Сэвсүүл-жараахай багийн малчдын гаргасан гомдлыг нягтлан танилцах.
Нэг: Хурлын төлөөлөгчид болон бүрэлдэхүүн “Шинь -Шинь” ХХК-ын баяжуулах үйлдвэрт.
Ашигт малтмалын тухай хууль
Байгаль орчныг хамгаалах тухай хууль
Газрын тухай хууль
Хог хаягдлын тухай хууль
Хөдөлмөрийн тухай хууль
Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай болон
Иргэний гаргасан өргөдөлтэй холбогдсон ажлын мэдээллийг газар дээр нь явж нягтлан танилцаж, мэдээлэл авч,
Үйлдвэрт ажиллаж байгаа Дашбалбар сумын харьяалалттай ажилчидтай уулзалт хийж, ажилчдын санал хүсэлтийг сонсож ажиллав.
Хоёр: “Мэнэн Агро” ХХК-ын тариалан эрхлэлт.
Газрын тухай хууль
Тариалангийн тухай хууль
Байгаль орчныг хамгаалах тухай хууль
Хог хаягдлын тухай хууль
Ойн тухай хууль
Хөдөлмөрийн тухай хууль
Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт, үйл ажиллагаатай болон,
Тариалангийн талбай руу усжуулалтын зориулалтаар Улз голоос 3-н хэсэг газраар усжуулалтын хоолой татсан асуудлыг газар дээр нь үзэж,
“Мэнэн Агро” ХХК-ын тариалан эрхлэлт, болон усжуулалт хийх үйл ажиллагаатай танилцаж цаашид Газрын тухай, Усны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах,  тариалангийн талбайн байршилд байгаа малчдад зуншлага, намаржлагааар оторлох газарт усжуулалт /худаг/ гаргах асуудлуудад санал тохиролцсон. 
Гурав: “Ирвэс Интертрейд” ХХК-ий жоншны олборлолтын үйл ажиллагааг үзэж танилцав.
ШИНЬ-ШИНЬ ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦСАН БАЙДАЛ:








МЭНЭН АГРО ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦСАН БАЙДАЛ:














ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%