ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Дашбалбар сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 5-р хуралдаан болов

2017-05-31

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны ээлжит 5 р хуралдааныг 2017 оны 05-р сарын 24-ны өдөр 17 төлөөлөгч буюу 80,9 хувийн ирцтэй хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэв.


1.    Сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

2.    Малчдын амьжиргааг дэмжих дэд хөтөлбөрийн Зээлийн сангийн гэрээний заалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

3.    Сумын 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

-       /Орон нутгийн төсөв болон төсвийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэг

-       Орон нутгийн хөгжлийн сангаар 2017 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ.

-       Сум хөгжүүлэх сангийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн тухай асуудлыг хэлэлцэж мөн,

-       “Өрхийн амьжиргааг дэмжих жижиг зээлийн сан”-ийн төслийн зээл

-       “Залуу гэр бүлийг дэмжих орон сууц хөтөлбөр” төслийн зээлийн эргэн төлөлтийн талаарх ажлын мэдээллийг сонсоод хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргасан.

ü  Сумын төвийн Улз багийн Цагаан-дэв хороололд 10000 м2 газрыг барилга байгууламж, 300 м2 газрыг үйлчилгээний, Сэвсүүл-жараахай багийн Тавнад тариалалтын бүсэд 2700 м2 газарт Хөв цөөрөм байгуулах, 2 гад төмс хүнсний ногоо тариалах, Харзат багийн Баянцагаанд 5000 га талбайд ойжуулалт хийх.

ü  Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Цагаан-хөндийн рашааны ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхацсан солибоцлын зөрчлийг хуулийн заалтын дагуу болгосон. 

ü  Малчдын амьжиргааг дэмжих дэд хөтөлбөрийн Зээлийн сангийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

ü  Орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөрийн төсөвт болон төсвийн байгуулагуудын санхүүгийн дэмжлэгт нэмэлт өөрчлөлт оруулсан

ü  Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгосон.

ü  Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөнд хяналт тавих үйл ажиллагаанд болон зээл хүсэгчдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтын зардалд төсөв тусгасан зэрэг ээлжит 5-р хуралдаанаас 6 тогтоол гаргав. 






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%