ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

ДОРНОД АЙМГИЙН ДАШБАЛБАР СУМЫН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Харзат багийн ИНХ боллоо

2017-05-19

 

           2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Харзат багийн ИНХ-д сумын Засаг дарга Б,Баттулга үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон сумын цаг үеийн мэдээлэл хийж иргэдийн асуултанд хариулт өглөө. ЗДТГ-ын дарга Ү.Бөхчулуун, Нийгмийн даатгалын байцаагч Б.Баяр нар хуулийн шинэчлэлийн талаар товч мэдээлэл хийж сонирхсон асуултанд хариулт өгч ажиллалаа. Багийн эмч их эмч Д.Гарамцоо аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Эрүүл цус аяны хүрээнд бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх шинжилгээнд 15-55 насны иргэдийг хамруулах, эмнэлэгийн нийгмийн ажилтан Ч.Мөнхцэцэг Эмийн зохистой хэрэглээ сэдвээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, чийрэгжүүлэлтийн арга зүйч Ц.Балжидмаа биеийн жингийн индекс тодорхойлох , иргэдийн цусны даралт үзэж зөвлөгөө өгөх үйлчилгээг явуулав. Мөн Соёлын төвийн номын санч Ж.Жавзмаа нүүдлийн номын сангаар үйлчиллээ.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%